Оюутнууд сургалтын төлбөрөө эргэж харахыг шаардав

752

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Жил бүрийн энэ цагт араасаа олон маргаан дагуулдаг оюутны сургалтын төлбөр энэ жил ч дахин асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, жилийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр эцэг, эхчүүдийн сэтгэлийн зовлон болсоор ирсэн. Үнэндээ манай улсад 175 мянга хол давсан оюутан их, дээд сургуульд сурдаг гэх судалгаа бий. Харин эцэг, эхчүүдийн ихэнх нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд цалингийн зээл авдаг байна. Харамсалтай нь, тэдний олсон хэдэн төгрөг нь үр хүүхдүүдээ боловсрол эзэмшүүлэхэд хаана нь ч хүрэхээ байжээ. Тиймээс ганц оюутнууд төдийгүй тэдний эцэг, эхчүүд төрийн өмчит сургуулиуд ямар ч үндэслэлгүйгээр сургалтын төлбөрөө нэмж буйг эсэргүүцэж буйгаа уламжилсан юм.

 

ОЮУТНУУД ТЭМЦЛИЙН ДАРААГИЙН ХЭЛБЭРТ ШИЛЖИХЭД БЭЛЭН ГЭВ

 

Монголын оюутны холбооноос энэ сарын эхэнд бүх их, дээд сургуулийн удирдлагуудад шаардлага бүхий албан бичиг хүргүүлсэн. Үүнд нэгдүгээрт, сургуулийн удирдлагууд оюутны сургалтын төлбөрийг нэмэх болсон үндэслэл, шалтгаанаа тодорхой танилцуулж, оюутан болон эцэг, эхчүүдэд тайлагнах. Хоёрдугаарт, сургалтын төлбөрийг хэрхэн, юунд зарцуулж буйг өөрийн сургуулийн цахим сайтдаа байршуулах. Гуравдугаарт, нэгдүгээр курсэд элсэн орж буй оюутан, төгсөх ангийнхан хэдэн төгрөгийн төлбөр төлөхийг сургуулийн захиргаатай гэрээ байгуулж, тогтож хэвших. Дөрөвдүгээрт, тухайн сургуулийн Удирдах зөвлөлийг яаралтай хуралдуулж сургалтын төлбөрийн асуудлыг дахин хэлэлцэж, шийдвэрлэх. Тавдугаарт, сургууль дан ганц оюутны сургалтын төлбөрөөр санхүүжилтээ бүрдүүлдэг "гажиг” тогтолцоог өөрчлөх зэрэг багтаж байгаа юм. Оюутнуудын ярьж буйгаар их, дээд сургуулиудын удирдлагууд дээрх шаардлагын хариуг өгөх сүүлийн хугацаа маргааш гэнэ. Хэрэв тэд ямар нэгэн хариу өгөхгүй бол оюутнууд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдэв.

 

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ 10-50 ХУВИАР НЭМЖЭЭ

 

Хэрэв уншигчид санаж байгаа бол энэ сарын эхээр зарим их, дээд сургуулийн удирдлагууд сургалтын төлбөрөө тодорхой хувиар нэмж буйгаа албан ёсоор мэдээлсэн. Тэгвэл тэд 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө 10-50 хувиар нэмжээ. Тухайлбал, Монгол Улсын их сургууль сургалтын төлбөрөө 12 хувиар, харин шинээр элсэгчдийн төлбөрөө 30-40 хувиар нэмжээ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль өнгөрсөн жил 58500 байсан кредит цагийнхаа төлбөрийг энэ жил 70 мянган төгрөг болгосон байна. Түүнчлэн Хөдөө, аж ахуйн их сургууль өнгөрсөн сард болсон хурлаараа сургалтын төлбөрөө 15-25 хувиар нэмэх шийдвэрийг гаргасан аж. Харин тэд дан ганц сургалтын төлбөрөө нэмээд зогсохгүй оюутны дотуур байрныхаа төлбөрийг ч гэсэн 50-230 мянган төгрөгөөр нэмсэн байна. Энэ нь хөдөө, орон нутгаас эрдэм номын мөр хөөж, их хотыг зорих залуусын нуруун дээр бас нэг зовлон нэмж байгаад гомдоллох иргэн олон байгаа юм. Жишээлбэл, Монгол Улсын их сургууль л гэхэд өнгөрсөн жил оюутнуудыг дотуур байрандаа 400 мянган төгрөгөөр суулгадаг байсан бол энэ жил 630 мянган төгрөг болгожээ. Мөн Хөдөө, аж ахуйн их сургууль болон Шинжлэх ухаан технологийн их сургууль оюутны дотуур байрныхаа үнийг 50 мянган төгрөгөөр нэмсэн байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
752 сэтгэгдэл