БААТАР ДАРГЫН БАЛАГТАЙ ШИНЭЧЛЭЛ

825



Нийслэлийн Нийтийн тээврийн шинэчлэл, Баатар даргын балагтай шинэчлэлийн "ачаар” нийслэлчүүд өнгөрөгч амралтын өдрүүдэд багагүй бухимдав. Нийтийн тээвэрт үйлчилж буй автобуснуудын чиглэл тодорхойгүй, алслагдсан дүүргийн иргэд хоёр дахин их мөнгө төлж байгаа зэрэг асуудалд иргэд дургүйцэж байсан юм. Буудал дээр зогсох иргэдийн дунд "Энэ хаашаа явах автобус вэ”, "Долоон буудал орох уу”, "Багшийн дээд явах уу”, "Зайсан руу хэдэн номерийн автобус явж байгаа бол” гэсэн хариултгүй асуулт хөвөрнө. Ядаж байхад мэдэхгүй нэгэнд нь хэлж өгч, ядарсан нэгийг нь түшээд оруулдаг байсан кондукторгүй болчихсон болохоор эдгээр асуултад хариулчих хүн олдсонгүй. Харин жолооч нь сонссон ч сонсоогүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг дүлий дүмбэ оргиж суух нь гачлантай. Зарим иргэн "Би нэг автобусанд суугаад л хүрэх газартаа очдог байсан. Одоо хоёр дамжих хэрэгтэй болж байх шиг байна. Тэгэхээр ирж очихын 1000 төгрөг зарцуулдаг байсан бол одоо нэг дахин илүүг төлж байж хүрэх газартаа очих юм шиг байна. Шал балай юм” хэмээн халаглаж байх вэ. Мөн нэг иргэн "Чиглэлээ өөрчилсөн бол мэдээллээ сайн түгээхгүй яасан юм бэ. Би I хорооллоос Зайсан орох гэж дөрвөн ч удаа автобусанд суулаа. Хуучин хоёр дамжаад л хүрчихдэг байсан юм. Одоо дөрвөн ч удаа автобусаа солиод хүрэх газартаа хүрч чадсангүй. Ямар сайндаа алхсан нь дээр юм байна гээд алхаж явах вэ дээ” гэж байлаа.

Иргэд ийн бухимдаж байхыг бодоход баатар даргын шинэчлэл цагаа олоогүй бололтой. Аливаа зүйлийг шинэчлэх нь зүйн хэрэг ч зөв, цагаа олсон шинэчлэл л иргэдэд хүрнэ. Харин энэ мэт мэдээ мэдээлэл дутмаг, хаашаа, ямар чиглэлд явах нь тодорхойгүй автобуснууд хотоор нэг холхиод эхэлбэл шинэчлээд ч яах юм билээ. Байсан юм байснаараа л байж байг л дээ, хотын дарга аа. Ядаж байхад хотын түгжрэлийг багасгах зорилготой оруулж ирсэн угсраа автобус нь хотын төвд тасарч зорчиж явсан хоёр иргэн хөнгөн бэртэл авсан таагүй мэдээ чих дэлсэв. Урд зүгээс гаралтай угсраа автобус ингэж л хотын даргад тараа таниулав. Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Үүнтэй давхцан "унтаа” байдалд байсан их хот маань амь орно. Э.Бат-Үүл даргын "буянаар” хөдөөгийн оюутнууд нэг хэсэгтээ л Нийтийн тээврийн шинэчлэлийг ойлгохгүй хичээлээсээ хоцорч багшдаа загнуулна. Тэд ямар хотын даргын балагтай шинэчлэлээс болоод хоцорчихлоо гэж хэлэлтэй нь биш.

Дээрээс нь авдаг хэд нь цөөн иргэд маань автобусны мөнгөнд байдаг хэдээ бариад туучихаж магадгүй бололтой. Хотын захын дүүргүүдэд амьдардаг иргэд төв рүү орж ирэх гэж чамгүй олон "даваа нугачааг” туулж байж Чингисийн талбайд хөл тавина. Дор хаяж хоёр, бүр цаашилбал 3-4 автобус дамжиж байж жанжныхаа хөшөөг харна гэсэн үг. Ингээд бодохоор ойролцоогоор ирж очихын 2-3 мянган төгрөг зарцуулна. Ядаж чиглэл нь тодорхой биш юм аа гэхэд дамжин суултаа цэгцэлчихвэл шинэчлэлийн үнэр ойртож мэднэ. Тэгэхгүй бол хөдөөнөөс ирсэн оюутнууд байтугай хотод насаараа амьдарсан мань мэт нь төөрч будилж мэдэхээр болчихоод байгааг хотын дарга маань анзаарч байгаа болов уу. "Шинэчлэл гэдэг нь аливаа зүйлийг сайжруулахыг хэлнэ” гэж нэгэн суут сэтгэгч хэлсэн байдаг. Тэгвэл хотын даргын нийтийн тээврийн шинэчлэл шинэчлэл биш болж таарлаа. Учир нь өмнөхөөсөө дээрдсэн юм огт алга. Улам л дордоод байх шиг...

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

825 сэтгэгдэл
:

БААТАР ДАРГЫН БАЛАГТАЙ ШИНЭЧЛЭЛ » Tonshuul.mn
Roger Vivier Outlet http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex