“Ювентус” улирлыг хожигдлоор эхлүүллээ

847

Италийн Сери А лигийн 2015-2016 оны улирал "хөшиг”-өө нээлээ. Өнгөрсөн бямба гарагийн шөнө хоёр тоглол болсон. Тэгвэл үлдсэн найман тоглолт нь өнгөрсөн шөнө болсон юм.  

Өнгөрсөн жилийн аваргууд болох "Ювентус” клуб шинэ улирлын нээлийн тоглолтоо талбайдаа хийж, "Удинезе” клубыг хүлээж авсан юм. Цом хамгаалагчид энэ удаад улирлаа тун тааруу эхлүүлж, өрсөлдөгчдөө 0:1-ээр хожигдлоо.  Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 78 дахь минутад Терео оруулж, аваргуудыг сөхрүүлжээ.

Тэгвэл эхний тойрогт "Сампдория” клуб доод лигээс гарч ирсэн "Карпи” клубыг 5:2-оор бутниргэж, хичээл заалаа. Тэгвэл зуны солилцооны цонхоор хүчээ зузаатгасан "Милан” эхний тойрогт хожигдлоо.  

Бусад тоглолтын үр дүн
Фрозиноне 1-2 Торино 
Палермо 1-0 Женоа 
Эмполи 1-3 Кьево 
Фиорентина 2-0 Милан
Интер 1-0 Аталанта
Сассуоло 2-1 Наполи 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

847 сэтгэгдэл