Авто худалдааны цогцолборын эхний ээлж ирэх сард ашиглалтад орно
Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн ажил үргэлжилж байна.
Одоогоор цогцолборын цэвэр, бохир усны шугам сүлжээ, зам талбайн тохижилтын ажил хийгдэж байгаа аж.
Мөн 22-ын товчооноос цогцолбор хүртэлх 1.5 км авто замын ажил хүлээгдэж байна.
Замыг ашиглалтад оруулсны дараа нийтийн тээврийн маршрут явуулахаар төлөвлөжээ. Авто худалдааны цогцолборын эхний ээлжийг ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн.
Цогцолборын эхний хэсэгт 6000 гаруй автомашины зогсоол, сэлбэг хэрэгслийн төв, түүнийг дагасан худалдаа үйлчилгээний байгууллагууд байх юм. Банк санхүү, даатгал, даатгалын зуучлагч байгууллага, нотариат, Автотээврийн үндэсний төвийн салбар тус цогцолборт байрлана.
А.Ханд