Улстөрийн намууд төсвөөс ийм дэмжлэг авчээ
УИХ-д суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцож, Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд буюу дөрвөн жил улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна гэж заасан байдаг. Ингэж үзэхээр "Эдийн засаг, эдийн засаг” гэж ярьдаг улстөрийн намууд маань өнгөрсөн хугацаанд багагүй мөн "цохижээ”. Ойролцоогоор бодож үзвэл УИХ-ын 2012 оны сонгуулиар сая 235 мянга 760 иргэн хүчинтэй санал өгсчээ. Үүнээс:
Ардчилсан нам – 399194 санал буюу 399 сая
Монгол Ардын нам – 353839 санал буюу 353 сая
МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвсэл – 252077 санал буюу 252 сая
Иргэний Зориг Ногоон Нам – 62310 санал буюу 62 сая гэхчлэн төрөөс нэг удаагийн санхүүгийн дэмжлэг авчээ.
УИХ-д авсан суудлын тоогоор жилд 10 сая төгрөг буюу жилд 76 гишүүнд 760 сая төгрөг олгодог:
АН жилд 350 сая
МАН жилд 260 сая
Шударга ёс эвсэл 100 сая
ИЗНН20 сая төгрөг жил бүр авдаг гэсэн үг.
2012 оны сонгуулийн дараа нэг удаагийн дэмжлэг 1 тэрбум 235 сая төгрөг, мөн 3 жилийн хугацаанд 2 тэрбум 280 сая төгрөг нийтдээ 3 тэрбум 515 сая төгрөгийг улсын төсвөөс улс төрийн намуудад хуваарилж өгсөн байх нь.