Л.Эрдэнэчимэг гишүүн сонгогчдоо дахин авлигадав
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг саяхан сонгогчидтойгоо уулзалт хийхээр зарлаж, уг уулзалтад ирсэн хүмүүст нэгж өгөхөө амласан талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ. Гэвч уулзалтад ирсний төлөө хариуд нь юм өгөхөөр амласан нь худлаа хэмээн тэрбээр мэтгээд өнгөрсөн юм. Гэтэл энэ нь харин ч үнэн гэдгийг нотлох баримт олдов. Л.Эрдэнэчимэг өнгөрсөн бямба гаригт сонгогчидтойгоо дахин уулзсан бөгөөд тараасан урилга дээр нь "Урилгаа үзүүлээд нэгжээ аваарай” гэсэн бичигтэй тамга дарсан нь он сартайгаа дурайж байна. Харин энэ нь энэ удаа хэвлэлийнхний анхааралд дахин өртвөл эрхэм гишүүн хэрхэн тайлбарлах нь тун сонин байна.
Л.Ган
Эх сурвалж: www.tonshuul.mn