Үндэсний телевизийн Ц.Оюундарь хамтлаг байгуулав
МҮОНРТ-ийн ажилтан ажилтнууд долоо хоногийн даваа гараг бүрийн өглөө ажилдаа ирэхэд нь хоёрдугаар давхрын шатаар гарахад угтдаг задгай танхимд өөдөөс нь хөгжмийн хамтлаг тоглон угтдаг болжээ. Энэ нь тус байгууллагын залуучуудаас бүрдсэн "Инээмсэглэл-2” хэмээх хамтлаг аж. МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь байгууллагынх нь төсөв их хэмжээгээр танагдсан, орлого олж чадахаа байсан, улмаар цалингаа ч цагт нь тавьж чадахаа больсны улмаас сэтгэл санааны хүнд байдалд буй ажилчдынхаа урмыг юухэн хээхнээр ч болов сэргээхийн тулд зүйл зүйлийн арга сүвэгчилж байгаагийн нэг нь энэ юм. Энэ долоо хоногийн даваа гарагт тэрбээр хүмүүсээ ажлын байрандаа тийнхүү ирэхэд уг хамтлагийн хамтаар өөрөө биечлэн угтсан байна. Мөн даваа гарагийн тогтмол хурал эхлэхэд иийм хамтлаг байгуулснаа танилцуулаад, хамтлагийн бэлтгэл хийх байр, хөгжмийн асуудлыг шийдвэрлэж өгсөн Үндэсний телевизийн ерөнхий найруулагч Б.Баярт ("Сэмүүн”-ий хэмээх) талархал илэрхийлсэн байна.
https://www.facebook.com/undraa.burberry/videos/vb.100002343891375/920726494682138/?type=2&theater (бичлэг)
Л.Мишээл
Эх сурвалж:tonshuul.mn