Скайтел группын захирал Д.Болор шилдэг удирдагчаар шалгарлаа

1

Монголын сайтын холбоо "Веб авардс-2015” наадмаа зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Монголын 212 сайтыг эгнээндээ нэгтгэсэн Сайтын холбоо энэ жил Нийгмийн хөгжлийг дэмжигч, шилдэг байгууллага хувь хүмүүсийг тодруулсан юм. Тус холбооны Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдгийн шилдэг удирдагчаар Скайтел группын захирал Д.Болор шалгарчээ. Тэрээр харилцаахолбоо, мэдээллийн технологийн салбарт инженерээс Гүйцэтгэх захирал хүртэл ажлуудыг 32 жил үр бүтээлтэй гүйцэтгэж,  Олон улсын стандартуудыг хэрэгжүүлсэн бизнесийн болон үйлчилгээний загвар компаниудыг бий болгосон шилдэг удирдагч юм.

1996-2002 онуудад Монгол Улсын Цахилгаан холбооны суурь сүлжээг аналоги технологиос тоон технологид шилжүүлэх төслүүдэд оролцон ажилласан.

2006-2008 онд Мобикомын нэг цэгийн үйлчилгээний "ТЭДИ” төвийн  төслийг санаачилж удирдан, Ньютел компанид Үйлчилгээний төгөлдөршлийн  "Service Excellence” стандартыг нэвтрүүлж, Азийн болон  Японы Бүтээмжийн байгууллагын шагналыг авч байсан.

2008-2012 онд Мобиком корпорацид олон улсын Чанарын удирдлага, Мэдээллийн аюулгүй байдлын стандартуудыг  нэвтрүүлэн баталгаажуулж, Сингапур улсын Бизнесийн төгөлдөршлийн "Business Excellence” стандартыг Монголд анхлан хэрэгжүүлсэн.

2012-2015 онд Скайтел компанид, олон улсын Чанарын удирдлагын ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулж, үүрэн холбооны өндөр хурдны 3 жи /3G/ сүлжээг Улаанбаатар хот, аймгийн төвүүд  болон сумдад суурилуулан, хэрэглэгчид гар утсаараа  интернетэд үнэгүй холбогдох "Free Basics” үйлчилгээг анх нэвтрүүлсэн.

Д.Болор нь удирдан ажиллаж буй компанийн нийгмийн хариуцлагаа нэн тэргүүнд тавин боловсрол, эрүүл мэнд,  байгаль орчны чиглэлээр олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.  Өнөөдөр улс орон даяар хэрэгжиж буй Үдийн цай төслийг  санаачлан, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг Говь-Алтай, Дорноговь аймгийн төв болон Зүүнбаян, Замын-Үүд, Цогт-цэций сумдын 25 сургуулийн 50 мянган хүүхэд, хоёр мянга гаруй багшийг хамарсан "Цахим сургалт” төслийг хэрэгжүүлж, Сургууль цэцэрлэгүүдийн их засвар, Мэдээллийн технологийн загвар 24-р сургууль, салбарын залгамж халаа бэлтгэх бааз суурийг бүрдүүлэх,  Спортын иж бүрэн тохижилттой талбай, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх болон Скайтел компанийн  экологид суурилсан  нийгмийн хариуцлагын  төслийг хэрэгжүүлж буй манлайлагч юм.

Д.Болорын удирдан ажиллаж байсан  компаниуд МҮХАҮТ, ЗГ-аас шалгаруулдаг "ТОП-100” болон "Энтрепренер” шалгаруулалтуудаас Компанийн Нийгмийн Хариуцлагыг "Хамгийн сайн хэрэгжүүлэгч” байгууллагаар шалгарч байсан байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex