Хүүхдүүдээ хазаж, тамлаж яргачилсан эцэг өршөөлөөр суллагджээ

1

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны гуравдугаар сард хоёр настай охиноо болон найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ төрсөн эцэг нь хазаж, боож тамлан зовоосон жигшүүрт хэрэг гарсан нь билээ. Уг үйл явдал гуравдугаар сарын 21-нд болсон бөгөөд энэ тухай дуудлага Хүчирхийллийн эсрэг ирж төвд ирж, дараа нь хүүхдүүдийн ээж Т нь өөрөө Хүчирхийллийн эсрэг төвд хандсанаар энэ хэрэг олон нийтэд ил болсон юм. Харгис эцэг хүүхдүүдийг ээжийг нь байхгүй хойгуур тамлан зовоодог байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 100.1, 181.2.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж, Цагдан хорих 461 дүгээр ангид нийт дөрвөн сарын хугацаанд саатуулан хорьж, өнгөрсөн долоодугаар сарын 25-нд суллагдсан байдаг. Тэгвэл түүнд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болж, шүүхийн шийдвэрээр хэрэгтэнд 3.6 жилийн хорихял оноож, жирийн дэглэмтэй хорих ангид ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Түүнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй мөнгийг сар бүр хүүхдүүдэдээ олгох шийдвэрийг шүүхээс гаргасан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна.

Ийм жигшүүрт хэргийг үйлдсэн яргачин эцэг хийсэн хэргийнхээ ялыг эдэлж, хорих ангид хоригдож байгаад өнгөрсөн 11 дүгээр сард Өршөөлийн тухай хуулиар суллагджээ. Хүүхдүүдийн ээж Т нь нөхрөө суллагдсаныг мэдээгүй бөгөөд түүнтэй гудамжинд санамсаргүйгээр таарсан нь маш хүнд цохилт болж сэтгэл нь ихэд хямарч, айдас түгшүүрт амьдрах болжээ. Хэрвээ ялтан суллагдахад ар гэрийнхэнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 72 цагийн дотор мэдэгдэх ёстой ч гомдол гаргаж, хохирогч болоод үлдсэн талынханд хэлдэггүй гэнэ. Энэ нь хохирогчдын аюулгүй байдлыг хангахгүй, бие сэтгэл, махбодиороо хохироод үлдсэн хохирогчид дахиад хохирох эрсдэлд орж магадгүйн тод жишээ аж. Энэ мэтчилэн гэрч, хохирогчоо хамгаалахгүй бол дахиад гэмт хэргийн золиос болж, Өршөөлийн тухай хуулиар суллагдсан этгээдүүд дахин гэмт хэрэг үйлдэж, өөрийг "ялтан” болгосон хэн нэгэнд өширхөж, зэвүүцэж хэрэг хийхийг үгүйсгэхгүй юм.Хэдхэн хоногийн өмнө хар багийн найзыгаа хутгалж амийг нь хохироосон хэрэг нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарсан билээ. Хэргийг өршөөлөөр суллагдсан этгээд үйлдсэн бөгөөд тэрбээр мэдүүлэгтээ өс хонзон байсан гэдгээ ярьжээ. УЕП-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбатын ярьснаар "Иргэдийг ялтан болгож, шоронд хорих нь маш буруу. Яагаад гэвэл шоронд хүн хэзээ ч хүмүүжиж гарч ирдэггүй юмаа. Харин ч бусдад буруу өгч, өс хонзон санаж гарч ирэхийг үгүйсгэхгүй юм. Тиймээс гэмт хэрэгт холбогдсон иргэдээ нийгэмшүүлж, улсад хэрэгтэй хүн болгох нь төр засгаас хийх ёстой ажил юм шүү. Шоронгоор хүн хүмүүжнэ гэж байхгүйээ” гэж ярьж байсан удаатай. Үнэхээр ял аваад шоронд орсон ялтнууд хүмүүжиж, засарч гарч ирдэг гэдэгт итгэхгүй, харин ч эргэлзэхээр байгаа биз дээ. Тэдэнд дахиад хүн алж, хүчин хийж, дээрэм, хулгай, танхай, бусдыг зодож биед нь гэмтэл учруулахгүй гэсэн баталгаа, ам өчиг байхгүй ээ. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад Өршөөлийн тухай хуулиар суллагдаад дахин гэмт хэрэг үйлдсэн 28 иргэн бүртгэлтэй байна гэсэн тоон мэдээлэл байгаа ч үүний цаана өршөөгдсөн хэрнээ жирийн иргэдийг эд зүйлс болон сэтгэл санаа, бие махбодид нь хор хохирол учруулаад явж байгааг тааж мэдэхгүй юм бас хэлж мэдэхгүй юм даа.

О.Сайхан

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex