Монгол Улс дэлхийн хамгийн өндөр өртөгтэй орон
Авсан цалингаасаа илүү зардалтай амьдарч, амьдрал өөд тэмүүлэх зоригийг нь өдөр тутам шалгаж байдаг газрыг там биш Монгол гэдэг юм. Хүний нутгаас жаргал эрэхээр, өөрийн нутгийг диваажин болго гэдэг Монгол ардын эртний сайхан үг, үзэл байдаг ч өдгөө харийн нутгаас жаргал эрэгсэд олон болж. Эргүүлээд харвал өөрийн нутгийг диваажин болгох боломжгүй болсон мэт санагдана. Хариуцлагагүй улстөр, хариуцлагагүй хүмүүсийн харгайгаар өдгөө Монгол Улс дэлхийд хамгийн хүнд хэцүү амьдралтай орон болсон юм шиг санагдаж байна. Африк, Ойрхи Дорнодын хэдэн орноос сайхан амьдарч байна гэх байх л даа, ардчилсан орны хувьд харьцуулах зүйл биш л дээ. АНУ-д очсон хүнээс л лав шал өөр бодол төрж байна. Авснаасаа өндөр зарлагатайгаар амьдарч, амьдралын амт гэдгийг мартсан монголчуудын хувьд "Америк мөрөөдөл” гэж хий хоосон үг биш гэдгийг сануулья. АНУ-д хамгийн бага цалин нь өдрийн 100 ам.доллар. Эмэгтэй хүнд сарын 2500 ам.доллар бол хамгийн бага цалин ч зардалтайгаа харьцуулахад маш их мөнгө. Монголд зарагддаг пиццаг 20 мянган төгрөг гэж харьцуулбал үүнээс том хэмжээтэй, амт чанар сайтай пиццаг АНУ-аас 1 доллар 26 цент /3000 хүрэхгүй төгрөг/-өөр авч идэж болно. Монголд зарагддаг 100 хувь жүүснүүдийн хажууд харьцангуй өтгөн гурван литрийн савлагаатай жүүс 1 доллар /2000 төгрөг/. Ер нь эндхийн хоол хүнсний үнэ "газарт шигдсэн” хямд үнэтэй. Хэдхэн центээс хэдэн долларын үнэтэй. 30, 40 мянгаар авдаг гахайн утсан бүдүүн хиамыг ганц, хоёрхон доллараар авна гээд бодоод үз. Хоолны хамгийн үнэтэйг нь сонгон бичиж байна. Тахианы мах захиалахад хэдэн мөчийг хэдэн төгрөгөөр авдаг билээ, 30-40 мянга. Тэгэхэд АНУ-д шарж, жигнэж болгосон бүтэн тахиа 8-хан доллар /16 мянган төгрөг/. Мах, байрны түрээс л Монголтой ойролцоо болохоос АНУ-д амьдрахад Монголоос 100 дахин хямд өртөгтэй юм байна. 10 хүрэхгүй доллараар хоёр том тор дүүрэн дуртай хүнсээ аваад гарахад арай л өөр байдаг юм байна лээ. Автозамын түгжрэлгүй, байрны дундах зам нь л гэхэд 4 эгнээ, хоёр талд нь автомашинууд хөндлөн зогсоход голд нь 2 эгнээ зам байж л байна. Агаар нь зун зусланд очоод үнэртдэг тийм л цэвэр. АНУ-д 100 доллар аваад 10 доллараар хангалттай тансаглаж байхад ард үлдсэн Монголд Улсад 10 мянган төгрөгөөр арай ядан өдрийн хоолоо хэдий хүртэл залгуулах вэ. Хамгийн гомдмоор нь, "Эдийн засгийн хямрал энэ чигээрээ үргэлжилж, ойрын 3-4 жилдээ л лав сайжрахгүй. Гарч чадаж л байвал гар” гэж үзүүлдэг хамба маань аль жил гаруйн өмнө айлдаж билээ.
Б. Нинж
Сэтгэгдэл байхгүй байна.