МОНГОЛ ДУУ ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨНӨ

0

Монгол хэлийг гадныхан сурахад хэл хугалам хэцүү гэдэг. Сурахад хүнд хэлний нэг учраас монгол дуу өнөөг хүртэл дэлхийн тавцанд гарч хараахан чадаагүйн нэгэн шалтгаан байх. Эх хэлээр нь биш ч, монгол дууг оросоор дуулсан цөөн тохиолдол бий гэнэ. Харин гадныхны дууг өөрийн яруу тансаг монгол хэл рүүгээ хөврүүлэн дуулсан тохиолдол манайд олонтаа. "Пентатоник” академийн ерөнхийлөгч, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Долгион "Ялла”-гийн "Сүүлчийн найраглал” дууны үгийг орчуулан, "Киви” хамтлаг дуулсан байдаг. Орчуулагч Ж.Буд-Эрдэнэ алдарт "Битлз” хамтлагийн дуунуудыг орчуулан цомог гаргаж байсан ч удаатай.БСШУЯ-наас "Монгол дууг дэлхийд” нэртэй уралдааныг санаачилж, "Пентатоник” академийн ерөнхийлөгч, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Долгион хамтран зохион байгуулж байна. Энэ талаар өнөөдөр БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр, "Пентатоник” академийн ерөнхийлөгч, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Долгион, дуучин К.Номинжин нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Б.Долгион "Монгол дууг дэлхийн тавцанд гаргах гарц нь орчуулж дуулуулах явдал хэмээн харж байна. Ингэж монгол дууг гадны хэл дээр хөврүүлэн дуулуулах нь монгол аялгуу, монгол рок попыг дэлхийд таниулахад томоохон нөлөөтэй хэмээн үзэж байна. Хамгийн гол нь шүлгийн орчуулгыг хянах, шалгахад хэлний мэргэжилтнүүд ажиллаж буй учраас дууны утга агуулга алдагдахгүй" хэмээн онцоллоо.

"Монгол дуу дэлхийд" уралдааныг БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр анхалан санаачилсан байна. Тэрбээр "2014 онд БНХАУ-д ажлаар явж байхад энэ уралдааны санаа орж ирсэн. Хятадууд "Ээжийн чанасан цай" дууг бүгдээрээ дуулж байсан. Тэр үед монгол дуу Хятадын зах зээлд гарах боломжтой гэж ойлгосон" хэмээн ярилаа. Уралдааныг энэ сарын 29-нөөс 25-р суваг, UBS music, Star TV, Vtv, Royal TV, 11 channel, SCH зэрэг телевизийн сувгаар нэгэн зэрэг хүргэх юм байна. Энэхүү уралдааны зар өнгөрөгч 8-р сараас эхэлсэн бөгөөд 100 гаруй оролцогчид өрсөлдөхөөр материалаа ирүүлжээ. Уралдааны үндсэн шүүгчээр МУГЖ дуучин Б.Дашдондог, ая зохиогч Б.Ангирмаа, дуучин К.Номинжин нар ажиллах юм байна. Сонирхуулахад, уралдааны шүүгч нарыг сугалаагаар шалгаруулжээ. Мөн уралдаанд АНУ, Филиппин зэрэг гадаадын дуучид оролцох юм байна.

Б.Дэжид

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex