ЦАГДАА ХУЛГАЙЧ НАРТАЙ ХУЙВАЛДДАГ УУ

0

Нийслэл хотын хэмжээнд он гарсаар хулгайлах төрлийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгааг албаны хүмүүс мэдээлж буй.

Тэгвэл нэг иргэн сонирхолтой баримтыг өөрийн цахим хуудаснаа дэлгэжээ. Иргэн Б "урт гарт”-нуудад 3D blueray, караоке машин, DDISH хүлээн авагч зэрэг эд зүйлсээ алджээ. Гэтэл Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн мөрдөн байцаагч хулгайд алдагдсан эд зүйлсийн үнэлгээг гаргахдаа 188000 төгрөг болгосон байна. Үүнд иргэн Б ихээхэн гомдолтой яваа юм.

Учир нь иргэн хулгайчид 192 мянган төгрөгөөс доош үнэ бүхий эд зүйл хулгайлсан бол захиргааны хуулийн дагуу 20 мянган төгрөгөөр торгоод л явуулдаг журамтай. Энэ хуулийн цоорхойгоос болж олон иргэн хохирч үлддэгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.

Хуулийн "цоорхой”-г нөхье

Нийслэлийн цагдаагийн байгууллагад бүртгэлтэй мэргэшсэн 670 гаруй халаасны хулгайч бидний дунд аж төрж байна. Мэргэшсэн гэдэг нь хулгайн хэргээр өдөрт 3-4 удаа цагдаад баригдаж ирдэг гэж ойлгож болно. Хулгайч бүр өөрийн доштой. Бүлэг хулгайч нар хэзээ ч дошоо сэлгэдэггүй гэнэ. "Бөмбөгөр”, "Нарантуул”, "Хархорин” зэрэг МУБИС-ийн ойр орчимд бүлэг хулгайч нар байрладаг. Тэд цагдаад баригдахаасаа ч эмээдэггүй. Захын цагдаагаас дутахгүй хуулийн мэдлэгтэй учраас баригдсан ч суйлсан зүйлийнхээ үнээс шалтгаалаад торгуулиа төлөөд л эрх чөлөөтэй. Тэднийг Захиргааны хуулийн 36-д зааснаар "Бусдын эд хөрөнгийг бага хэмжээгээр хулгайлах, булаах, залилан мэхлэх, завшин үрэгдүүлэх замаар ашиглан шамшигдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 3000-20000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэжээ. Ийм заалттай учраас цагдаагийн алба хаагчид хорьж цагдах эрхзүйн боломж байдаггүй. Хулгайч 300 мянган төгрөгний гар утсыг "Тэди”-гийн ченжүүдэд 150 мянган төгрөгөөр худалдаалж байгаад баригдлаа гэж бодоход торгуулийн 20 мянган төгрөгөө төлчихөөд 130 мянган төгрөгийн орлоготой гэртээ харьж байна. Цагдаад баригдахгүй бол ямар ч гарлагагүй. Гар утас хулгайлж байгаа этгээдийг үйлдэл дээр нь цагдаа бариад утсыг эзэнд нь хүлээлгэж өгчихөөд, нөгөө этгээдийг торгуулиа төл гэхээр "Мөнгө байхгүй. Ах, эгчээсээ аваад ирье” гэж гараад л нэг хүний гар утсыг суйлж өнөөх ченжүүдэд борлуулчихаад торгуулийн 5000 төгрөгөө аваад ирнэ. Араас нь утсаа алдсан иргэн гомдол мэдүүлээд л ороод ирдэг. Ийм тогтолцоо эргэлттэй учраас тэд өнөөдөр нийгэмд сүлжээ болтлоо хөгжиж, хөрөнгөжиж байна.

Тэр байтугай одоогоос гурван жилийн өмнө нэр зартай халаасны хулгайч насан эцэс болоход төрийн өндөр албан тушаалтнаас дутахгүй ажил явдал нь өрнөж, олон зуун "урт гартнууд” нэгэн дор цуглаж байсан гэдэг.

Халаасны хулгайчийг Төр бодлогоор дэмжээд байна уу

Хуулийн "цоорхой”-гоо нөхөөгүйгээс хулгайчдыг төр бодлогоор дэмжиж байна гэж хэлэхэд хэтийдэл болохгүйбайх. Өдөрт 20 мянган төгрөгийн татвар төлөөд 200 хүртэлх мянган төгрөгийн орлого олдог жижиг, дунд бизнес эрхлэгч цөөн гэж бодож байна. Цагдаагийн байгууллага халаасны хулгайч нарыг баяр наадам, цагаан сарын үеэр албаар барьж авчраад саатуулах байранд хийчихээр "Хуулиа дагаж мөрдсөнгүй гэж дүрэмдэж, саатуулах байранд амиа хорлоно гээд хуруу гараа зүсээд бөөн шуугиан дэгдээдэг гэнэ. Ингэхээр хариуцагч цагдаа нь"Үхчихвэл би буруудна” гэж хаяагаа манаад хөөгөөд гаргачихдаг. Ийм л байдлаар манай улсын хуулийн байгууллага хулгайтай тэмцэж байна. Гэтэл гадны оронд хулгайчийг барьсан тохиолдолд энгэрт нь пайз зүүж, гарыг нь гавлаад олны хөл хөдөлгөөн ихтэй зах, худалдааны төвүүдээр дагуулж яваад хэдэн удаагийн хулгайн хэргийг нь зарлаж иргэдэд сэрэмжлүүлдэг байна.

Манай цагдаагийн байгууллага яагаад дээрх хулгайч нарын зургийг дош цэгүүд дээр нь байршуулж болохгүй гэж.Автобусны буудал, худалдааны төвүүдийн ойролцоо "урт гартнууд”-ын зураг байвал иргэд хараад эд зүйлээ хамгаална шүү дээ. Ийм алхам хийхгүйгээс болоод цагдаа, хулгайч хоорондоо холбоотой ажилладаг гэх иргэдийн хардлага зүхэлтэй тулгарч байгаа юм.

Гэтэл цагдаагийн байгууллагаас "Бид мэргэшсэн хулгайчийн зургийг дэлгэж болно. Бэлэн байна. Гэтэл Хүний эрхийн үндэсний комиссоос хүний эрхэнд бүдүүлгээр халдлаа гэж шүүмжилдэг. Өмнө нь ийм алхам хийж байсан” гэсэн тайлбар өгч байна. Тэгвэл хүний эрхийн үндэсний комисс яагаад хулгайчийн нэр хүндийг хамгаалаад байна вэ.Өнөөдөр орон гэр, автомашин, халаасаа тэмтрүүлж, өдрийн хоолныхоо таван төгрөг, гар утас зэрэг эд зүйлээрээ хохирч байгаа өчнөөн олон иргэн байхад хулгайчдын эрхийг хамгаалах нь өрөөсгөл мэт. Дээд шүүх ч мөн адил гэм буруутайг нь тогтоогоогүй байхад саатууллаа гэсэн байр суурьтай ханддаг байна. Үнэхээр хуулийн заалт нь ийм болохоор хууль хэрэгжүүлэгч байгууллагууд ийм хандлагатай байхаас ч аргагүй ч юм шиг. Монголд хулгайчаас өөр айдас ховор.

Б.Дэжид

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex