"Хулгайч" гаднаасаа адилхан л энгийн хүн

955
Өнгөрсөн найман сараас хойш хулгайч нарын эд ажлын улирал эхэлсэнтэй холбоотой халаасны, орон байрны, автомашины хулгайн хэрэг шил шилээ даган гарсаар байна. Халаасны хулгайч нарын эд ажлын улирал ирсэн эдгээр өдрүүдэд хулгайн хэргийн гаралт эрс нэмэгдсэн буюу ганцхан өдрийн дотор нийслэл хотод 40 хүртэл гаруй хулгайн хэрэг бүртгэгдэж байгааг цагдаагийн ерөнхий газрын гэмт хэргийн өдөр тутмын мэдээллээс харж болохуйц байна.

 

      Жишээлэхэд өчигдөр буюу 2014 оны 9-р сарын 23-с 24-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1228 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 60 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 46 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан 9 хүн, хулгайлах 20 гэмт хэрэг, бусдын биед гэмтэл учруулах 1 гэмт хэрэг, танхайрах 8 гэмт хэрэг, залилан мэхлэх 1 гэмт хэрэг, зам тээврийн хэрэг 18, осол 21 гарч 18 хүн гэмтсэн байна.

 

"Би хулгайч"

 

        Хулгайч гаднаасаа "Би хулгайч” гэж хэзээ ч харагдахгүй бөгөөд хулгайч тэдэн настай, тийм царай зүстэй байна гэсэн тодорхой зүйл байхгүй нь ойлгомжтой. Хулгайч хаанаас ч гарч ирээд таны эд зүйлсийг хулгайлж магад. Сонор сэрэмжгүй байдлаасаа болж хулгайд эд зүйлээ алдсан олон жишээ баримт байна.

 

      -”Хар хорин зах дотор цүнхнээсээ мөнгөө алдлаа ” гэсэн мэдээллийг шалгахад "09-р сарын 22-ны өдөр 50-н настай эрэгтэй Э-ийн цүнхнээс, 51- настай М 368.000 төгрөгийг хулгайлан авсныг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна" гээд өдөр тутмын гэмт хэргийн мэдээлэлд бичигдсэн байх жишээтэй. 
Тиймээс нас хүйс, эрэгтэй эмэгтэй, их бага гэхийн ялгаа ер үгүй. Саяхан мөн 10 гаруй насны жаалхүү 30 орчим насны залуутай шөнийн 0 цагийн үед таараад ахаа би төөрчихлөө, утсаараа нэг яриулаад өгнө үү гээд ухаалаг утсыг нь залилаад зугтаачихсан тохиолдол гарсан. Энэ бүхнээс харахад ниргэсэн хойно нь хашгиралгүй сонор сэрэмжтэй байх шаардлага их байна. 
 

      -"Хүнсний дэлгүүрт хулгайч орсон байна” гэсэн мэдээллийг шалгахад, иргэн О-гийн эзэмшилийн хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн 800.000 төгрөг алдагдсан хэргийг цагдаагийн алба хаагчид халуун мөрөөр нь илрүүлэн шалгаж байна. 

 

     -Мөн "Цолмонбадрах модны зах дотор банз модоо залилуулсан” гэсэн мэдээллийг шалгахад иргэн Ц-гийн 510,000 төгрөгний банзыг залуус бүлэглэн залилан авч "Их цайз” модны захын ченжид 340,000 төгрөгөөр худалдан борлуулсан хэргийг цагдаагийн алба хаагчид халуун мөрөөр нь илрүүлэн шалгаж байна.Энэ мэт олон хэргүүд өдөр бүр гарч байгаа тул хулгай залилан гэдэг хуудуугүй явлаас иргэд та бүхэн урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

"Харь оронд ч хулгайч"

 

     Манайхан монголдоо ч хилийн чанадад ч "Монголчууд хулгайч” гэдгээ танилцуулсаар яваа нь харамсалтай. Мэдээж өөрийн ажил хөдөлмөр, хичээл номоо хичээнгүй хийгээд явж байгаа бахархмаар монголчууд байдаг ч манайхантай холбоотой хилийн чанадад гарч буй гэмт хэргүүдээс хулгайн хэрэг илт давамгайлдаг.

 

     2014 он гарсаар эхний 7 сард  хилийн чанадад манай улсын нийт 169 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг хилийн чанад дахь Дипломат Төлөөлөгчийн Газруудаас Гадаад Харилцааны Яамны Консулын газарт ирүүлсэн байна.

 

      БНХАУ-д 106, БНСУ-д 22, Хонконгт 6, Туркэд 6, АНУ-д 11, ОХУ-д 5, БНЧехУ-д 3, Польшид 2, Сингапурт 3, Тайванд 3, Австри, Унгар улсуудад тус бүр 1 иргэн саатуулагдсан.
Хэргийн төрлөөр авч үзвэл хулгай 92, хүний амь нас хохироосон 1, хил гаалийн журам зөрчин хориотой бараа нэвтрүүлсэн 22, оршин суух журам зөрчсөн 17, биеэ үнэлсэн 9, танхай 14, замын хөдөлгөөний журам зөрчсөн 8, хүчин 5, хар тамхи биедээ авч явсан хэргээр 1 иргэн байна.

 

    Санаатайгаар гэмт хэрэг үйлдэх нь улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна тухайн иргэн өөрөө болоод эцэг, эх, гэр бүл, үр хүүхэд нь сэтгэл зүй, санхүүгийн хувьд хохирох сөрөг үр дагавартайг ухаант монголчууд минь анхаарах шаардлагатай юм.

 

http://undesten.mn/s/54353

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

955 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex