"ЮНИВИШН"-ИЙГ ШҮҮХЭД ӨГӨХӨӨ МЭДЭГДЛЭЭ

0

SPS, "Юнивишн”-ийн төлбөртэй сувгийн асуудлаар иргэд, хэрэглэгчдийн төлөөлөл, сэтгүүлч Э.Амарсайхан, хуульч О.Батхүү болон спорт сонирхогч залуус мэдээлэл хийлээ.

Энэ үеэр хуульч О.Батхүү "Хэрэглэгчид энэ компаниас гэрээнээс гадуур зүйл ерөөсөө хүсээгүй. Гэрээгээр заасан үүргээ биелүүлээч, гэрээгээ мөрдөөч л гэж хүсэж байна. Мөн Юнивишн компанийн хэрэглэгчидтэйгээ хийдэг гэрээг харахад маш их асуудалтай байна. Тус компанийн хувьд гэрээндээ давуу эрх эдэлж байна. Хэрэглэгчдээс ямар ч хамааралгүйгээр гэрээндээ өөрчлөлт оруулж болохоор тийм гэрээ байна. Хэрэв энэ гэрээг шүүх дээр бариад очвол асуудал үүснэ” гэлээ.

Мөн эдгээр асуудлаа шийдэхгүй бол "Юнивишн" компанийг шүүхэд өгнө" гэдгээ мэдэгдэв.
 

Харин сэтгүүлч Э.Амарсайхан "Юнивишн" компани хэсэг хугацааны өмнөөс хэрэглэгчидтэй байгуулсан гэрээний дагуу үзүүлэх ёстой хэд хэдэн сувгийг ямар нэгэн тайлбаргүйгээр гаргахаа больсон. Миний бие хэрэглэгчийн үүднээс ямар нэгэн тайлбар шаардаад хоёр сарын хугацаа өнгөрч байна. "Юнивишн" компанийн зүгээс "Хувь хэрэглэгчид хандаж тайлбар өгөхгүй” гэсэн хариултыг өгч байгаа. Энэ бол хэрэглэгчдийг үл тоосон, доромжилсон үйлдэл. Үүнээс гадна төлбөрийн асуудал байгаа. Хэрэглэгчид "Юнивишн" компанитай гэрээ байгуулж, төлбөрөө төлдөг. Тус компани оператор гэсэн үг. Харин SPS бол контент нийлүүлэгч. Бидний зүгээс контентын талаар гомдол тавихаар SPS-д ханд гэдэг тайлбар хэлдэг. SPS нь техникийн алдаа гэсэн товчхон хариулт өгөөд ам таглачихдаг. Дээрх хоёр компани харилцан ярилцаж, тэр техникийн алдааг засаж залруулаад, хэрэглэгчдэдээ тайлбар хийх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар ч тайлбар өгөхгүй байна.

Энэ асуудлаар миний бие Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо гээд олон байгууллагад хандсан. Гэвч Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны зүгээс "Бид суваг гаргах эрхийг өгдөг. Яг таны хандаад байгаа асуудлыг хариуцахгүй . Тиймээс энэ асуудалд Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар анхаарлаа хандуулахыг хүсч байна" гэв.

                     Б.Март  http://gereg.mn/

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex