АНГИДАА ЦООЖЛОГДСОН ОХИН ГУРВАН ДАВХАРЫН ЦОНХООР ҮСЭРЧЭЭ
Эх сурвалжийн мэдээлж буйгаар сурагч охин хичээл тарахад санамсаргүй байдлаар ангидаа ганцаараа цоожлогдсон аж. Хаалганы цаанаас тусламж дуудсан ч ямар нэг хүн байгаагүй тул, цонхоо нээж, орчин тойрныг хартал хэн нэг хүн харагдаагүй байна. Иймд гараа гаргаж, тусламж дуудахыг хүстэл цонхны хэмжээ өргөн байсан учир хоёр хөлөө гадна, дотор хоёр талд унжуулжээ. Сурагч Э хөгжлийн бэрхшээлтэй буюу тулгуур эрхтний хүндрэлтэй байв. Энэ үед хөл нь өвдөж, барих гээд доош тонгойтол цүнхэндээ дийлдэж, доош унасан байна.
Түүний толгой, дотор эрхтэн бэртээгүй, гар хөл хугараагүй ч аарцаг нь бэртэж, түнхний яс нь цуурсан тул өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв хагалгаанд орохоор болжээ.
Сургуулийн удирдлагаас эмчилээний зардлыг хариуцаж, багш, ажилчдаас санал авч, 500 мянган төгрөг цуглуулсан байна. Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж буй аж. Охиныг гаднаас нь цоожилж явсан этгээдийг тогтоовол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.
Б.Дэжид
Сэтгэгдэл байхгүй байна.