“River stone” хорооллын барилгаас гурван залуу унаж, амиа алджээ
"River stone” орон сууцны хорооллын барилга дээрээс гурван залуу унаж нас барсан гэх харамсалтай мэдээ байна. Барилгаас унасан хоёр залуу газар дээрээ нас барсан бол нэг нь ГССҮТ-д очоод ч түүнийг аварч амжаагүй аж. Хохирогчид 18-23 насны залуучууд аж.
Түүнчлэн хохирогч нарын хоёр нь Ерөнхий боловсролын сурагчид байсан хэмээн зарим хэвлэл мэдээлэлээр гарч байгаа юм. "River stone” орон сууцны хорооллыг "S DEVELOPMENT” ХХК-ийн захиалгаар "Бо Бэ констракшн" гүйцэтгэж байжээ.
Хэрэг гарах үед хохирогчид барилгын гадна талын өнгөлгөөний засварын ажил хийн, дүүжин шатаар явж байсан бөгөөд шатны бэхэлгээ тасарч доош унасан гэх мэдээлэл байна. Тус барилга Нарны гүүрний баруун урд талд баригдаж байгаа юм байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.
Д.Билэгт