Оюутны тэтгэлэг 70200 төгрөгийг олгож эхэллээ
Монголын оюутны холбооноос Сүхбаатарын талбайд оюутнууд хөдөлмөрлөх эрх, үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийн төлөө тайван жагсаал хийх тухайгаа хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдээд байсан.
Удтал хүлээлгэсэн оюутны үндэсний тэтгэлгийг олгож эхэлжээ. Тодруулбал, дөрвөн сарын тэтгэмжийн мөнгө 280.000 төгрөг оюутнуудын сургалтын төрийн санд бүртгэлтэй данс руу шилжиж эхэллээ. Одоогоор МУИС-ийн зарим салбар сургуулиудын Төрийн банкны данстай оюутнуудад тэтгэлэг олгож эхлээд байгаа аж.
Б.ГЭРЭЛ