Б.Найдалаа нарыг чөлөөлжээ
ХҮН-ын албан ёсны Төв хорооны хурал өнөөдөр хуралдсан. Тус хуралд 16 аймаг, есөн дүүргийн 43 төв хорооны гишүүд оролцсон байна. Өнөөдрийн хурлаар хуйвалдах авлига авах, албан тушаалаа ашиглахыг хориглосон долоон зүйлийг тусгасан "ЗА” андгайг зөрчсөн Удирдах зөвлөлийн Б.Найдалаа, П.Ганзориг зэрэг гурван гишүүнийг чөлөөлөх шийдвэр гаргажээ. Мөн сонгууль ойртож байгаатай холбоотой зарим дүрэм журамдаа өөрчлөлт оруулж, шинэчлэн сайжруулалт хийсэн байна.
ХҮН-ын дарга С.Ганбаатар "Хүсэл шуналын тулам болсон, Монголын баялгийг зарж идэж байгаа олон бүлэглэлүүд бидний өөдөөс ажиллаж байна. Тэдний төлөө манай журмын гурван нөхөр урвасан явдалд харамсалтай байна. Өнгөрсөн хугацаанд ард түмнийхээ төлөө тэмцэж явахад олон дайсан, олон урвагчтай учирч байсан. Нам дотроос урваж бидэнд хүндрэл учруулна гэдэг бол өнөөдөр ХҮН хангалттай шийдэх ардчилалтай, хангалттай шийдэх хүчтэй гэдгээ харуулсан явдал боллоо” гэсэн юм.
Дашрамд, өчигдөр хуралдсан гэх ХҮН-ын зарим төлөөлөл хууль бусаар хуралдаж Б.Найдалааг намынхаа даргаар томилсон. Угтаа бол ХҮН-ын Төв хороог нийтдээ 58 гишүүн бүрдүүлдэг. Харин өчигдөрийн хуралд ирц хангалтгүй, хэсэг нөхдийн шийдвэр болж өнгөрсөн гэдгийг тус намынхан онцолсон. Мөн ХҮН-ын дарга С.Ганбаатар нам дотроо үүсээд буй дээрх ярвигтай асуудлыг шийдэхээр Улсын Дээд Шүүхэд хандсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.