Дуучин Т.Дэлгэрмөрөнд АНУ-ын элчин виз өгөхөөс татгалзжээ
Элэг нэгт Монгол ахан дүүсдээ ая дуугаа өргөж, супер тоглолт хийхээр Номин Талст хамтлагийн гишүүд АНУ-ыг зорих төлвөлгөө боловсруулан олон хүн хүч гарган томоохон аялан тоглолтдоо бэлэн болж АНУ-ын элчин сайдын яамнаас виз хүстэл дуучин Т.Дэлгэрмөрөнд виз олгохоос татгалзжээ.
Уг байдлын талаар дуучин маань олон мянган фэнүүдээсээ уучлалт хүсч өөрийн Facebook хуудсандаа ийн бичжээ :
"Амеркийн элчин манайхнаас намайг эх оронд минь үлдээхээр шийдвэр гаргалаа.Миний биш тэнд сурж хөдөлмөрлөж байгаа Монголчуудын эрх ашгийг хүндлэн дээдлээч хэмээн олон өдөр шөнө гуйгаад гувшаад болсонгүй,бас нэмэргүй.Бид сайхан уулзалдаж,гоё сайхан дурсамж бүхнээрээ уулзалдах байлаа.Намайг өршөөгөөрөй ах дүүсээ би яалтайв дээ.
Энэ гоё тоглолтыг зохион байгуулж энэ өдрийг хүртэл хамт зүтгэсэн Америк дахь М.I.M team болон дүү нартаа гүнээсээ талархая.
Монголын газар шороон дээр,Монгол хүний үндэсний язгуур эрх ашиг үндсэн хуулиараа хамгаалагдаж баталгаажсан байдагт би итгэдэг,би төрдөө итгэдэг.Харамсалтай нь бидэнд л үйлчилдэг байх ёстой бүх мэдээлэл тэдний мэдээлэлд давхар хадгалагдан баталгаажиж тэдний хүслээр бидний заяа хумигдах нь хэндээ тунихаа мэдэхгүй жаахан хүүхэд шиг гэлтэй.
Гэлээ ч миний Номин Талст та нарыг зорин нисэж яваа.Бид ийм хүн чанартай Монгол хүний хайртай хамтлаг билээ.Бут авцгаагаарай ах дүүсээ.Бид уулзалдах л болно."
Сэтгэгдэл байхгүй байна.