Азийн наадам Солонгост болж, Монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ энэ
наадмын тухай мэдээллийг чих тавин сонсож суугаа. Гэвч энэ наадам
Монголчуудын хувьд тийм ч таатай бус байна. Монголын тамирчид ялалтаа
ээлж дараалан луйвардуулсаар байгаа.
Манай М.Нандинцэцэг 51 кг-ын жинд
Казахстаны З.Шекербековагаас хавьгүй илүү байсан ч шүүгчдийн булхайн
анхны золиос болж хожигдон хүрэл медалийн эзэн болсон. Мөн С.Төгсцогтын
ялалтыг олон улсын тамирчид, дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчдийн нүдэн
дээр луйвардав. Үүнээс гадна хоол хүнсний асуудал ч эргэлзээтэй болж
эхэлжээ. Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдыг хэсгийн аваргын
барилдахынх нь өмнө буюу бэлтгэлийн зааланд байх үед нь хоолонд нь бохир
зүйл хийсэн талаар мэдээлэл тархав. Тэдний хоолонд хэрэглэсэн ариун
цэврийн хэрэглэл хийсэн байсан.
Энэ талаар Монголын багийн ахлагч
Б.Бат-Эрдэнэ "Бид тэр даруй нөхцөл байдлыг баримтжуулж, холбогдох
хүмүүст эхний мэдээллийг өгсөн. Улмаар Монгол Улсаас Бүгд найрамдах
Солонгос улсад суугаа Элчин сайдтай ярилцаад, бусад асуудлуудыг ч
нэгтгэн, Элчин сайдын яамнаас БНСУ-ын яамаар дамжуулан Азийн наадмыг
зохион байгуулах хороонд яаралтай ноот бичиг явуулсан байгаа. Элчин сайд
Б.Ганболд энэ ажилд их туслалцаа үзүүлсэн.
Мөн Монголын жүдо бөхийн
холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, багийн ахлагч миний бие
хамтраад Азийн олимпийн зөвлөлийн дарга болон Азийн наадмыг зохион
байгуулах хорооны даргад захидал бичсэн байгаа. Эхний байдлаар Азийн
наадмын Зохион байгуулах хорооноос Монголын багийн штабаас уучлалт
гуйсан. Асуудлыг нягтлан шалгаж байна” хэмээх хариултыг өгч байсан бол
өчигдөр Инчоны Азийн наадмыг зохион байгуулах хорооноос манай тамирчдаас
албан ёсоор уучлалт гуйсан байна.
shudraga.mn
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
897 сэтгэгдэл