Бен Ладен 29 орчим сая долларын хөрөнгө үлдээжээ

2

2011 онд амиа алдсан "Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Усама Бен Ладен 29 орчим сая долларын хөрөнгө үлдээжээ.

Пакистаны Абботтабад хотод АНУ-ын явуулсан ажиллагааны үеэр хураасан баримт бичиг дунд түүний хүслээ бичсэн захидал байсныг АНУ-ын хэвлэлд нийтэлжээ.

Хүслийг нь гүйцэлдүүлж, хөрөнгийг нь "аллахын төлөө ариун дайнд” зарцуулахыг тэрбээр гэр бүлийнхнээс хүссэн байна.

Тэрбээр мөнгөө Суданд байгаа гэсэн боловч энэ нь бэлнээр эсвэл үл хөдлөх хөрөнгө хэлбэрээр байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Бен Ладен 1990-ээд оны үед Суданы Засгийн газрын зочны хувиар тус улсад таван жил амьдарчээ. Түүний хөрөнгө өв залгамжлагчдад нь очсон эсэх ч мөн тодорхойгүй байгаа ажээ.

Өчигдөр олон нийтэд дэлгэсэн Бен Ладентай холбоотой бусад захидлаас үзвэл тэрбээр, хүн төрөлхтнийг аврахын тулд "гамшгийн аюул” болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг АНУ-аас хүссэн байна. Мөн тэрбээр эхнэрийнх нь шүдэнд хянах төхөөрөмж суулгасанд түгшиж байжээ. АНУ-ын есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш 10 жил өнгөрснийг тэмдэглэж, хэвлэл, мэдээллийн томоохон кампанит ажил төлөвлөсөн тухайгаа тэрбээр захидалдаа дурджээ.

Үүнээс гадна, Афганистан дахь АНУ-ын цэргийн ажиллагаа, террористуудтай тэмцэх Өрнөдийн орнуудын ажиллагаанд өөрийн дүгнэлтээ өгсөн байна. Үүнд, "дайн байлдааныг хялбар гэж тэд бодсон бөгөөд тэд зорилгоо хэдхэн өдөр эсвэл хэдхэн долоо хоногт биелүүлнэ гэж боджээ. Бид жаахан хүлээцтэй байх ёстой. Ингэснээр ялалтад хүрнэ” гэж тэрбээр бичжээ.

ВАШИНГТОН. /ВВС/.


.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex