Осама Бин Ладены хүү АНУ-руу довтлохыг уриаллаа
Ал Кайда бүлэглэлийн удирдагч агсан Осама Бин Ладены хүү Хамза Бин Ладен Ал Кайда бүлэгт дуут захидал илгээсэн байна.
Ал Кайда бүлгийн дэмжигчид тус дуут захидлыг твиттерт тавьжээ. Дуут захидалд Хамза Бин Ладен Ал Кайда бүлгийг АНУ болон АНУ-н хамтрагч орнууд руу довтлохыг уриалсан аж.
Түүний эцэг Осама Бин Ладен 2011 онд АНУ-н тусгай хүчнийхний явуулсан ажиллагаагаар Пакистан улсад алагдсан юм.
Түүний дараагаар Осамагийн орлогч Аяман Ал Завахири тус бүлэглэлийг толгойлох болсон юм.
Хамза Бин Ладены тухай мэдээлэл байдаггүй бөгөөд түүнийг хорь гаран насны залуу хүн хэмээдэг ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.