Бэкхэм: Бүх хүн надад атаархдаг
Хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм болон дуучин, загвар зохион бүтээгч Викториа Бэкхэм ирэх сарын 22-нд хуримын 17 жилийн ойгоо тэмдэглэх билээ.
Хос хуримын ойгоороо Хавайд амрахаар болсон гэнэ.
Бэкхэм өчигдөр инстаграмдаа энэ тухай мэдэгдээд "Би тун азтай. Гайхалтай эхнэр, дөрвөн сайхан үртэй. Би хорвоогийн хамгийн жаргалтай эр хүн. Тиймээ надад бүх хүн атаархдаг" гэж бичжээ.
Тэрбээр мөн эхнэрийнхээ хэд хэдэн зургийг нийтлээд Викториад өдөр бүр дурладаг" гэж бичсэн байна.
Б.Дэлгэрцэцэг