Сэрэмжлүүлэг: “Баясах трэйд” ХХК-ийн оруулж ирдэг “Kowar” компотноос өт гарчээ
"Баясах трэйд” ХХК-ийн оруулж ирдэг "Kowar” компотноос өт гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт оршин суудаг иргэн Э нь өчигдөр Өлзийт хорооллын нэгэн дэлгүүрээс интоорын компотыг худалдаж авсан байна. Уг компотны хугацаа нь 2017 оны долоодугаар сарын 14-нд дуусна гэсэн байгаа ч интоороос нь өт гарсан аж. Тэрээриргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс бидэнд зургийг илгээсэн юм.