“Эрдэнэт” үйлдвэрт осол гарч, хүний амь эрсэдлээ

1321

 

Үхэл гэдэг зүйл хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Гэвч өөрийн болон өрөөлийн анхаарал болгоомжгүй байдал, ажил олгогчдын хайхрамжгүй үйлдлээс болж цаг бусын үхлээр ертөнцөөс одогсдын тоо нэмэгдсээр байгаа нь харамсалтай. 
 
Улаанбаатар хотод барилгын компаниуд хөдөлмөр аюулгүйн байдал хангаагүйгээс хамгийн их осолд өртдөг. Тэгвэл хөдөө орон нутгаас Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрт байсхийгээд л осол гарч, эрдэнэт хүний эрүүл мэнд, амь насыг хохироосон талаарх мэдээ байсхийгээд л олныг сэрдхийлгэдэг боллоо. 
 
Тухайлбал, 2013 оны есдүгээр сард "Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх өндөр хүчдэлийн шугам дээр ажиллаж байсан хоёр хүн өндрөөс унаж хүнд бэртсэн. Тэднийг цаг алдалгүй эмнэлэгт хүргэсэн ч 30 орчим насны залуу эмчилгээ авалгүй амиа алдаж байв. Мөн өнгөрсөн оны долоодугаар сард "Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлын аж ахуй болох хиймэл нууранд морьтой хүүхэд унаж осолдсон харамсалтай хэрэг гарсан. 
 
Шүүхийн байгууллага "Эрдэнэт” үйлдвэрийн дотоод журам зөрчигдсөн, иргэдэд сэрэмжлүүлэг болон осол аюулын мэдээлэл, хамгаалалт дутуу хийснээс энэхүү хэрэг гарсан гэж дүгнэсэн байдаг. Тэгвэл энэ сарын 12-ны өдрийн 16:00 цагийн орчимд "Эрдэнэт” үйлдвэрт дахиад л осол гарчээ. Тодруулбал, Баяжуулах фабрикт гарсан энэхүү ослын үеэр иргэн Э хүнд бэртэн, Улаанбаатар хотод хүргэгдэх замдаа нас барсан байна. Энэ талаар "Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг эх сурвалжаас тод­­руулахад "Баяжуулах фабрикийн бутлах хэсэгт осол гарч, нэг залуу гэмтэл авсан. 
 
Тэр залуу сэхээнд байж байгаад нас барсан” гэсэн юм. Мөн талийгаач нь гавьяаны амралтдаа суусан аавынхаа оронд ажилд орсон залуу байсан талаар эх сурвалж өгүүлэв. 
 
Харин тус үйлдвэрийн удирдлагууд энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд хуулийн байгууллагын тайлбар, дүгнэлтийг хүлээж байна гэлээ.
 
Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1321 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex