МОНГОЛЫН ШОРОН ЭМЧ, СУВИЛАГЧДААР ДҮҮРЛЭЭ ГЭВ

0

Ирэх есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийн зарим зүйл заалтыг эсэргүүцэн эмч нарын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.Эрүүгийн шинэ хуулийн15.1 дүгээр зүйлд "Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял эдлэнэ” гэж заажээ. 

Тэгвэл Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос "Монголын шорон эмч, сувилагчдаар дүүрлээ” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм. Өмнөх хуулиар болдог байсан зохицуулалтыг эмч мэргэжилтнүүдийг шоронжуулсан хууль болгон өөрчилснөөрөө хүний амь нас, эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа биднийг маш ихээр бухимдуулж байна гэсэн юм.

Энэ талаар Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дэд дарга Ч.Нарантуяа хэлэхдээ "Улаан бурхан өвчний дэгдэлтийн өнөө үед эрүүл мэндийн салбарын бүх эмнэлгүүд шалаараа дүүрэн хүүхдүүд хэвтчихсэн, эмнэлгүүд маш их ачаалалтай орчин нөхцөлд ажиллаж байна. Ийм байхад ажиллах нөхцөлдөө тохирохгүй хуулийг Монгол Улс мөрдөх гэж байгааг эсэргүүцэж байна” гэлээ.

Мөн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн эрхлэгч Т.Ариунаа "Манай эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн үнэлэмж үнэхээр бага байна. Эмч болохын тулд 10-аад жил сурч байна. Нарийн мэргэжлийн эмч хүн 15 жил сурч байж, ажиллаж байна. Эмч хүн санаатай алдаа гаргана гэж байхгүй. Ялангуяа гэнэтийн осол гэмтлээр хүргэгдэж ирдэг өвчтөн бидний хамааралгүйгээр нас барж болно. Эмч хүн тэр хүнийг аврах гэж эмчилдэг учраас ард иргэд эмч нарын хооронд үл ойлголцох үүсгэхээр хууль гаргаж байна. Ойр дотны хүнээ алдсан иргэд биднээс шууд мөнгө нэхнэ. Бид өөрсдийгөө өмөөрч байгаа юм биш. Хариуцлага алдсан эмчийг шийтгэх хууль байгаа. Гэтэл хөдөлмөрийн хөлс, ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулж гаргаагүй байж өнөөдөр хорино, яллана, шийтгэнэ гэж ярих нь буруу” гэсэн юм. 

Тэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж мэдээлэл хийсэн бол цаашид эмнэлгийн байгууллагад ажиллаж буй 10 мянга гаруй эмч, сувилагчийн гарын үсэгтэй шаардлагыг Эрүүл мэнд,спортын яам, Засгийн газар, УИХ-д хүргүүлэхээр болжээ.

Б.Дэжид

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex