Эрүүл мэнд, спортын сайдын хууль зөрчсөн тушаалыг хүчингүй болгуулахаар хүргүүлжээ

0
Эрүүл мэнд, спортын сайдын хууль зөрчсөн тушаалыг хүчингүй болгуулахаар хүргүүлжээ
Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайдын 2015 онд 470 дугаар тушаалаар баталсан "Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-ыг хянан үзэж, хүчингүй болгуулахаар хүргүүллээ. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д зааснаар төрийн байгууллагууд нь авлига, ашиг сонирхлын зөрчил гаргах нөхцөл, боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг Авлигатай тэмцэх газраас өгсөн саналын дагуу дахин хянаж хүчингүй болгох буюу өөрчлөх үүрэг хүлээсэн. 

Авлигатай тэмцэх газраас 2015 онд Эрүүл мэндийн салбарт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн "Өргөө”, "Хүрээ”, "Амгалан” амаржих газар, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын болон Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг эрүүл мэндийн томоохон төв, байгууллагад ажилласан юм. Дээрх эрүүл мэндийн байгууллагууд нь хүчингүй болсон Эрүүл мэндийн сайдын 2006 оны 277 дугаар тушаалаар баталсан "Төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт, журам батлах тухай” шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах нь нийтлэг байсан бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2014 оны "Журам, жагсаалт батлах тухай” /төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж/ 223 дугаар тушаалыг мөрдөж ажиллах талаар тухай бүр зөвлөмжийг өгч байсан байна. 

Харин Эрүүл мэнд, спортын сайдаас 2015 онд "Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам” батлах тухай 470 дугаар тушаалыг батлан, 2014 оны 223 дугаар тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэжээ. Уг 470 дугаар тушаалаар батлагдсан журмыг хянан үзэхэд Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын зарим заалтыг зөрчжээ. Тухайлбал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлээгүй, хэл найруулга нь тодорхой бусаас иргэд болон салбарын эрүүл мэндийн байгууллага, эмч ажилтнуудыг төөрөгдөлд оруулахаар зохицуулалтыг хэт ерөнхий байдлаар тусгасан, журмын төслийг байгууллагын цахим хуудаст 30-аас доошгүй хоног байршуулж олон нийтээс санал авахаар заасныг хэрэгжүүлээгүй, төсөлд олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор иргэн, салбарын эрдэмтэн, судлаач, шинжээч зэрэг мэргэшсэн хүмүүсийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулаагүй байна.

Иймд 470 дугаар тушаал нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болоогүй, иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, ижил түвшинд үзүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй, эмч, эмнэлгийн ажилтнуудын баримтлан ажиллах зарчмыг тодорхой тусгаж чадаагүй зэрэг авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бололцоог бий болгож болзошгүй байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарт албан бичиг хүргүүллээ. 

Эх сурвалж http://www.info.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex