4 сартай жирэмсэн Б.Навчаа эмчид үзүүлжээ
СУИС-ийг төгсөөд нэг хэсэгтээ мэргэжлээрээ ажиллалгүй, гуанзанд туслах тогооч хүртэл хийж явсан гэх жүжигчин Б.Навчаа хэрүүлч, ааштай хүүхний дүрд голдуу тоглодог. Анхны зохиосон гэр бүлийн амьдрал нь таагүй байсан учир үргэлжлүүлэхийг хүсээгүй жүжигчин бүсгүй экс нөхөртэйгөө хэвлэлээр нэг хэсэг дайтсан. Өмнө нь тэрээр ганц охиноо хойд эцгийн гар харуулахгүйн тулд дахин хүнтэй суухгүй гэж ярьж байсан ч түүний бодол өөрчлөгдсөн төдийгүй хоёр дахь хүүхдээ хэвлийдээ тээгээд буй.
Саяхан Б.Навчаа Эх нялхсын эрүүл мэндийн нэгдэлд үзүүлэхээр очжээ. Эмчид үзүүлэх дугаараа хүлээнгээ амандаа зажилсан бохио тачигнатал дуугарган коридороор алхаж "Мэдэхгүй ээ, дөрвөн сартай л гэсэн ш дээ” гэж чанга чанга ярих түүнийг хөл хүнд эхчүүд сониучирхан ширтэж байсан гэнэ.
Харин хүүхдийнх нь аав хэн болох нь одоогоор нууцлагдмал хэвээр байна.
Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn