Пестицидтэй хүнс хэрэглэсэн 24 хүн амиа алджээ
Пакистан улсад ладду нэртэй амттан идсэнээс болж 24 хүн нас барж, хэдэн арван хүн яаралтай эмнэлэгт хүргэгдсэн тухай CNN агентлаг мэдээллээ. Ладду нь гурил болон чихрээр хийдэг бөмбөлөг хэлбэртэй амттан юм байна. Пакистаны иргэн Умер Хаятын ач хүүгийнхээ төрсөн өдрийн баярт зориулан худалдаж авсан ладду пестицид буюу хортон шавж устгагч химийн бодистой байсан нь ийнхүү 24 хүний аминд хүрчээ.Одоогоор Умер Хаятын биеийн байдал хүнд байгаа бөгөөд түүний зургаан ах, эгч, хоёр хүүхэд амттанд хордож нас баржээ. Тус улсын цагдаагийн газар амттангаар үйлчилсэн дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, эздийг нь баривчлаад байна.
эх сурвалж: eagle.mn