Сараа: Би хүссэнээр чинь дуулна!
Сониноос рок попынхон дунд Үйлдвэрчний эвлэлийн хороо, бүр дарга хүртэл байдаг юм байна шүү. Тэр хороон дарга "Киви”-гийн Ука, Намуунаа нарын цомгийг хэвлэн гаргах ажлыг хэлний мэдлэгээ ашиглан боломжийн хувилбараар шийдсэн бол саяхан ахмад уран бүтээлч МУГЖ Хайдавын Төмөрбаатарын цомгийг мөн хэвлэх ажлыг амжилттай зохион байгуулжээ. Бас түүнийг та бүхэн Зууны манлай Поп дива Б.Сарантуяагийн тоглолтон дээр ч харж байсан.
Бүх хүнд тусалж эрвийх дэрвийхээрээ гүйсээр байгаад "Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга” нэр авсан хүн бол залуу дуучин СТА Э.Болор-Уянга. Энэ талаар ая зохиогч, "Пентатоник” академийн ерөнхийлөгч МУСГЗ ноён Б.Долгион өчигдөр цохон тэмдэглэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.