Д.Хүдэрбулга олимпийн эрхээ авлаа
Туркийн Станбул хотноо болж буй олимпийн эрх олгох чөлөөх бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд барилдаж буй Д.Хүдэрбулга хагас шигшээд Энэтхэгийн Маусам Хатриг 8:6-аар ялснаар олимпийн эрхээ авлаа.
Манай бөх эхний тойрогт хийлж, удаах тойрогт Косовогийн бөх Эдон Шалаг 12:4-өөр, Тажикстаны бөх Рустам Искандарийг 11-0-оор ялж, хагас шигшээд үлдээд байсан. Тэрээр олимпийн эрхийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Энэтхэгийн бөх Маусам Хатриг 8:6-аар ялсан юм. Барилдааны эхний үед манай бөх хөлд орж, улмаар ард нь гарснаар оноог 6:2 болгосон. Хоёрдугаар үеийн эхэнд Хатри хоёр удаа дутуу суун оноог 6:6 болгож тэнцүүлсэн ч манай бөх түүний зүүн хөлийг авч 8:6-аар яллаа. Манай бөх финалд Румыны Алберт Саритоватай барилдана.
Ийнхүү Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид Бразилд бүтэн багаараа барилдахаар болж байна.
Манай бөхчүүдээс
- 57 кг: Э.Бэхбаяр
- 65 кг: Г.Мандахнаран
- 74 кг: П.Өнөрбат
- 86 кг: О.Үйтүмэн
- 97 кг: Д.Хүдэрбулга
- 125 кг: Ж.Чулуунбат нар Рио-гийн эрхээ аваад байна. Чөлөөт бөхийн төрөлд олимпийн эрхийг улсад нь өгдөг тул олимпод оролцуулах тамирчдын нэрсийг МЧБХ-ноос зарлах болно.
Ч.БОЛОР
Сэтгэгдэл байхгүй байна.