Танай СӨХ хууль бусаар хураамж авч байгаа юм биш биз
Сүүлийн үеийн шинээр баригдаж ашиглалтанд орсон байрнууд хууль тогтоомжид заасан нийт оршин суугчдын хурлын санал асуулгаар бус өөрсдөө дур мэдэн СӨХ байгуулж иргэдийн эрх ашиг сонирхлыг хохироох болсон. Хуулийн дагуу СӨХ нь 4-5 төрлийн хураамж авах ёстой байдаг байна.
Гэтэл шинээр байгуулагдсан СӨХ-д нь ОСНААК-н үйл ажиллагааны цэвэр бохир ус, дулаан үндсэн хураамжийг дур мэдэн авч байгаа бөгөөд цааш нь улсын төсөвт тушаадаггүй хууль бус үйлдлүүд ихсэх болжээ.
Нийтийн зориулалтай орон сууцны цэвэр бохир ус, дулааны төлбөр хураамжтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж нь төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулах ёстой байдаг байна.
Дээрх тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах эрхийг зөвхөн Орон сууц нийтийн аж ахуйн компани эдэлдэг ажээ. Тиймээс СӨХ нь хууль бусаар мөнгө хураан авч байвал "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын, ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл” гэсэн төрийн захиргааны байгууллагад хандаж тухайн СӨХ-ны усны хураамж авах тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар хүсэлт гарган дүгнэлт гаргуулах хэрэгтэй гэнэ. Мөн дээрх дүгнэлтийг харгалзан учирсан хохирлоо СӨХ-оос шүүхийн журмаар гаргуулах эрх иргэн таньд нээлттэй юм.
Х.Хэрлэн
Сэтгэгдэл байхгүй байна.