Өрхийн эмч нарыг чадваржуулна

1

Эрүүл мэнд, спортын яам, ЭМХТ, Улсын 3-р шатлалын эмнэлгүүд БНСУ-ын Нийгмийн сайн сайхны төлөө сан, Сөүлийн их сургууль болон "Рафаэль Интернэйшнл" ТББ хамтран сургагч багшийн сургалтыг гурав дахь жилдээ зохион байгууллаа.

ЭМСЯ-д тавдугаар сарын 9-13-ны өдрүүдэд болсон сургагч багшийн сургалтад 1, 2, 3-р шатлалын нийт 27 эмч хамрагдлаа. Тус сургалтыг Сөүлийн их сургуулийн профессор Шин Жуа Соб удирдан явуулсан юм.

Энэхүү сургалт нь Монгол Улсад мэргэжилтнийг хөгжүүлэх тасралтгүй сургалтын загвар стратеги боловсруулах зорилготой бөгөөд тус сургалтаар бэлтгэгдэн гарсан сургагч багш  Улаанбаатар хот болон орон нутагт хичээл заах юм. Тодруулбал Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нийт 45 өрхийн эмнэлэг, Дархан-Уул аймгийн нийт 5 өрх, 3 сумын эмнэлэгийн 500 эмч, сувилагч нарт долоон төрлийн сэдвээр хичээл заах юм байна. Ингээд энэхүү сургалтыг удирдан явуулсан Сөүлийн их сургуулийн профессор Шин Жуа Собтой цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Сургагч багшийн сургалтын талаарх мэдээллийг уншигчдад өгөхгүй юу?

-БНСУ-аас олон төрийн бус байгууллагууд Монголд үйл ажиллагааг явуулж ирээд олон жилийг үдэж байна. Миний хувьд долоон жилийн өмнөөс эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд, багш нарыг чадваржуулахад тал дээр үйл ажиллагаа явуулдаг "Рафаэль Интернэйшнл” ТББ-ын журмаар ирсэн. Манай улсын хувьд ч гэсэн 1960-70 аад оны үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүнд үе байсан. Тэр үед Сөүлийн их сургуулийг хөгжүүлэхэд Америк улсаас эхлээд олон улсын тусламж дэмжлэг байлаа. Сөүлийн их сургуульд багшилдагийн хувьд Монгол Улсад ч гэсэн анагаах ухааны сургууль, эрүүл мэндийн салбарт тусламж үзүүлэх нь хэрэгтэй юм байна гэдэг үүднээс тусалж байгаа юм. Гадаадын эмч нарын заах арга дээр суурилсан өрхийн эмч нарт зориулсан сургалт болж байгаагүй юм билээ. Энэхүү сургалт анхных гэж болно. Бид эмнэлзүйн сургалтыг заагаад байхаас гадна байгууллагын соёлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын удирдлага болон ажилтнуудын хоорондын харилцааг сайжруулах, байгууллагынхаа ирээдүйг төлөвлөх зэрэг олон зүйлийшг зааж байна.

-Тэгэхээр өрхийн эмчийг чадваржуулах нь илүү үр дүнтэй болж байна.  

-Энэ удаагийн төсөл маш их зүйлд найдаж байгаа. Өрхийн эмч болон сумын эмч нарыг хамруулах гэж байна. Монголын өрхийн эмч нарыг чадваржуулахад энэхүү сургалт бас ач холбогдлоо өгнө. Сургалтанд хамрагдсан багш нар Улаанбаатар хотын дүүргийн өрхийн эмнэлэг болон орон нутгийн эмч нарт сургалтыг явуулна. Судалгаагаар иргэд нь өрхийн эмнэлэгтээ тэр бүр очоод байдаггүй гэсэн. Аль болох дүүрэг, төвийн эмнэлэг рүү явдаг юм байна. Гэтэл үүнээс болж, тухайн эмнэлэгийн ачаалал нэмэгддэг. Бид өрхийн эмчийг сайжруулах тал дээр гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Өрхийн эмч сайн ажиллаад ирэх юм бол иргэд тийшээ л явна шүү дээ. Эрүүл мэндийн салбар өөрөө

-Та манай улсад хэр олон удаа ирээд байна вэ? Хөдөө очиж үзэв үү?

-Би Улаанбаатарт ажлын шугмаар олон удаа ирээд байна. Бараг 30 орчим удаа ирсэн байх. Гэхдээ сургалтын байдлаас шалтгаалаад хөдөө очиж үзээгүй л байна. Дархан-Уул аймаг руу явахдаа воганы цонхоор хөдөөгийн байгалийг харсан. Тэр л миний хөдөө очсон тохиолдол байх./инээв/

Ч.БОЛОР

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл