Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Т.Энхбат 9500 иргэний эрхийг зөрчиж байна

0

 

Нэгэн тун таагүй, хүнд суртал, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд /НШГА/ дэгдээд байгаа аж. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны өрхийн эмнэлгийнхэн өнөөдрийг хүртэл тавдугаар сарынхаа цалинг аваагүй гэнэ. Тэр ч битгий хэл ус, тог, утас, интернетээ таслуулаад байгаа тул хорооных нь 9500 орчим иргэний эрүүл мэнд, амь насны асуудал ч энд зүй ёсоор хөндөгдөж байгаа юм.
 
Яагаад ийм байдалд хүрсэн талаар эх сурвалжаас тодруулахад "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлиийн Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Т.Энхбат эрх мэдлээ урвуулан ашиглаж, эдгээр 9500 иргэнийг хохироож байна. Тэрбээр тухайн хорооны өрхийн эмнэлэгт нягтлангаар ажиллаж байгаад ажлаасаа халагдсан Д.Энхтуяагийн талд үйлчилж байна гэж үзэх бүрэн үндэслэл байгаа” гэв.
 
Ингээд болсон явдлын талаар өгүүлье. Д.Энхтуяа нь тус өрхийн эмнэлэгт ажиллаж байгаад ажилдаа тэнцэхгүй гэх шалтгаанаар халагдаж, шүүхээр заргалдсны эцэст Сүхбаатар дүүргийн Шүүхийн 2013 оны дөрөвдүгээр сарын 4-ний шийдвэрээр ажилд нь эргүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалин гурван сая төгрөгийг нөхөн олгохоор болжээ. 
 
Дээрх шийдвэрийн дагуу өрхийн эмнэлэг Д.Энхтуяад гурван сая төгрөгийг нь төлөн барагдуулж, түүнийг ажилд нь эргүүлэн томилох тушаал гаргаж, нэг хувийг нь НШГА-нд өгч. Харин Д.Энхтуяа НШГА-наас ажилдаа эргүүлэн томилогдсон тушаалаа авахдаа "Би өмгөөлөгчтэйгээ ярьж байж болно’’ гээд явсан аж. Гэтэл тэрбээр дахин ажилдаа ирээгүй учраас эмнэлэг үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд түүнийг арга буюу дахин халж байгаа тухайгаа мөн л тус албанд мэдэгдсэн байна.
 
Гэтэл жилийн дараа Д.Энхтуяа нягтлан дахин зарга үүсгэж өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 4-нөөс хойш ажилгүй байсан хугацааны мөнгөө авна, ажилдаа орно гэсний дагуу шүүх шийдвэр гаргаж түүнд ажилгүй байсан хугацааны цалин болох 8.900.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байдаг.
 
Ингээд тус эмнэлэг Д.Энхтуяагийн гаргасан гомдлыг хэрэгжүүлэхийн тулд графикаар төлөлт хийе хэмээн НШГА-наас хүссэн ч тэд зөвшөөрөхгүй гэх хариу өгчээ. Эмнэлгийн захиргаа арга мухардахдаа дээрх мөнгийг хуваарь гарган сар бүр 400 мянга төгрөг төлж байх хүсэлтээ ШШГЕГ-т гаргахад тус газар хүсэлтийг нь хүлээн авсан байдаг. 
 
Тэр дагуу эмнэлэг графикийн дагуу нөхөн олговорыг барагдуулаад явж байхад Д.Энхтуяа "Даварсаар даварсаар Дагвын оронд” гэгчээр одоо ажилдаа орно, найман сая төгрөгийнхөө үлдэгдлийг нэгмөсөн, бүгдийг нь авна” гэж цамнаад тухайн эмнэлгийн дансыг нь хаалгажээ.
 
Хамгийн гол нь энэхүү дансыг хаахаас өмнө ШШГЕГ-ын Улсын Ерөнхий гүйцэтгэгч хурандаа Ж.Наранбаатар энэ сарын 21-ны өдөр 5/1108 дугаартай албан тоотыг НШГА-ны дарга, хурандаа Т.Энхбатад илгээсэн байна. Уг тоотод "Энхсүндэр” ББН, Өрхийн эрүүл мэндийн төвөөс удаа дараа гомдол, хүсэлт гаргасаар байна.
 
2015 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 5/709 дүгээр албан бичгээр тодорхой үүрэг өгөгдсөн байтал хэрэгжилтийг ханган ажиллалгүй Өрхийн эрүүл ''мэндийн төв буюу ашгийн бус, төсвөөс санхүүжин үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын харилцах дансны гүйлгээг хаажээ. Төлбөр төлөгч "Энхсүндэр” Өрхийн эрүүл мэндийн төв нь сар бүр төлбөрийг графикийн дагуу төлөх хүсэлт гаргасны дагуу хэсэгчлэн төлж байх тул холбогдох хүсэлтийг шийдвэрлэхийг мэдэгдье” гэжээ. 
 
Юутай ч дээд газраас нь ийм удирдамж Т.Энхбат даргад өгсөн атал яагаад төсвөөс санхүүжин үйл ажиллагаа явуулдаг өрхийн эмнэлгийн дансыг хаах болов гэдэг нь хачирхалтай. Уг нь Д.Энхтуяа нягтлан өөрөө тухайн эмнэлэгт сард хэчнээн төгрөг төсвөөс хуваарилдаг, хэд нь ажилчдын цалин, урсгал зардлын төлбөрт зарцуулдгийг сайн мэдэх хэрнээ ийм увайгүй авирлаж байгаа нь эрүүл мэнд болон санхүүгийн салбарт ажиллах хүн мөн үү гэж эргэлзэхэд хүргэж буй юм.
 
Түүний талаар цухас дурьдахадСүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны эмнэлэг болон Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгээс мөн л ажилдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр халагдаж, зарга үүсгэн нөхөн олговрыг удаа дараа авч байсан бөгөөд одоо заргалдаад байгаа эмнэлгээсээ компьютер, принтер гээд нэлээд эд хөрөнгө аваад явсныг эх сурвалжууд дурьдаж байв.
 
Байдал ийм байхад төрийн албыг залгуулж яваа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Т.Энхбат гэгч яагаад Д.Энхтуяагийн "гар хөл болов” гэдэг нь анхаарал татаж буй юм. Шүүх болон албан газрын үйл ажиллагааг үл хүндэтгэдэг, дураараа авирладаг нэг эмэгтэйн эрх ашгийн төлөө хорооны 9500 орчим иргэн, тухайн өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа 20 орчим ажилчин, тэдний ар гэрийнхний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа нь түүнийг ийн дүгнэхэд хүргээд буй юм.
 
Сэтгүүлч бид дүгнэлт хийх эрхгүй ч энд нэг зүйлийг дурьдалгүй өнгөрч болохгүй. Шүүхийн шийдвэрийг тухайн хорооны өрхийн эмнэлгээс биелүүлж нэхэмжлэгч Д.Энхтуяаг ажилд эргүүлэн томилсон тушаал гарган, гурван сая төгрөг нөхөж олгосон. Харин Д.Энхтуяа нягглан ажилдаа орох тушаал нь гарсныг мэдсэн хэрнээ ирээгүй. 
 
Тэгвэл Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурав хоног ажил таславал ажлаас нь байгууллагын санаачилгаар халдгийг наад захын хүн мэднэ. Гэтэл сар, цаашлаад жил гаруй алга болсон тэрбээр яагаад дахин зарга үүсгэж, Шүүх түүний "үгээр” татвар төлөгчдийн мөнгөнөөс найман сая төгрөг өгөх болов гэдэг нь ч асуудал дагуулж байна. 
 
Ажил хийх сонирхолгүй, зарга заальхай үүсгэж энэ мэтээр өдөр хоногийг өнгөрөөж, сул цалин авч байдаг ийм этгээдүүдэд яагаад улс мөнгө төлөх ёстой гэж. Үүнийг ялгаж салгах үүрэг нь шүүх байгууллагынханд байдаг. Гэтэл манай улсад "Ажпаасаа халагдсан хэн ч зарга үүсгэхэд ялалт байгуулдаг” нэг жишиг тогточихсон гэхэд хилсдэхгүй. 
 
Үүний нэг нотолгоо нь тухай эмнэлгээс ажилдаа орох тушаал нь гарчихаад байхад өөрөө ажилдаа ороогүй, эмнэлэг болон, шүүх байгууллагын ажлыг хүндэтгэж үзээгүй атлаа жилийн дараа дахин мөнгө нэхэмжилж нийтдээ 11 сая төгрөг авах болов гэдэг нь ч ноцтой асуудал юм.
 
Мөн нэгэн өрхийн эмнэлгийн бүх ажиллагааг зогсоох дээр нь тулгаж, 9500 иргэний болон эмнэлгийн эрх ашиг хохироод байхад Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга хурандаа Т.Энхбат яагаад тухайн эмнэлгийн дансыг хаачихаад байгаа нь ч хачирхалтай. Эцэст нь НШГА-ны дарга хурандаа Т.Энхбатаас "Нэг хүний эрх ашгийн төлөө нийтийг хохироож болно гэж үү" гэж асуумаар байна 
 
Р.Саруул
Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex