ОЛОН УЛСЫН ЗУНЫ ЭКОЛОГИЙН СУРГАЛТ 7 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОХУ, Монголын Увс аймгийн ерөнхийн боловсролын дунд сургуулийн "Байгальхамгаалах” эко клубын үйл ажиллагааг идэвхижүүлж, тогворжуулах, нийт ард иргэд,хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, экологийн боловсрол олгох зорилгоор Увснуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа,ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын дархан цаазат газрын захиргаа хамтранэкологийн зуслан сургалтыг 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Сургалт 2015оны 08-р сарын 04-нээс 10-ныг хүртэл ОХУ-ын Тувад зохион байгуулагдлаа.Сургалтанд Хамгаалалтын захиргааны 2 мэргэжилтэн байгаль хамгаалах эко клубын10 сурагч хамрагдлаа. Сургалт нь Тувагийн Дөрөө нуур Торе-Холь амралтын газраасэхлэн Отчугаш хүүхдийн зуслан, Кызыл хоттой танилцах аялал, Тэс-Хем зэрэггазруудад аялууллаа.
Сургалтанд Монголоос 10 эко клубын сурагч 2 мэргэжилтэн, ОХУ-ын ТувагийнКызыл, Эрзин, Бай-тайга, Мөрөн районы эко клубын 35 сурагч 3 багш хамрагдлаа.Сургалтыг зохион байгуулж 20 гаруй байгаль хамгаалагч, мэргэжилтэнүүд зохионбайгууллаа. Олон улсын зуны экологийн сургалтанд хамрагдсан багш, сурагчдадаа амжилтхүсье. Экологийн зуны сургалтанд санхүүгийн дэмжлэг үзүүлж байдаг Дэлхийн БайгальХамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олондоо үргэлж талархажбайгаагаа нийт эко клубын сурагчдын өмнөөс илэрхийлье. Бидний хамтын ажиллагааулам бэхжих болтугай.
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийнХамгаалалтын захиргаа
Сэтгэгдэл байхгүй байна.