Засгийн газрын хуралдаан боллоо

0

Засгийн газрын хуралдаан боллоо

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 5 дугаар сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

 


 

Бөөрөлжүүтийн цахилгаан станц, уурхайн хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулна


"Бөөрөлжүүтийн цахилгаан станц, уурхайн нэгдмэл төсөл”-ийн хөрөнгө оруулагчидтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжиж, Эрчим хүчний сайд Д.Зоригтод гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө.

Гэрээний төсөлд хөрөнгө оруулалтын хэмжээ, үе шат, эх үүсвэр, татварын орчныг тогтворжуулах асуудал, Засгийн газрын болон хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага зэрэг гэрээний үндсэн асуудлуудыг тусгажээ. "Бодь Интернэшнл” ХХК болон БНХАУ-ын "Power China Resourсes” ХХК нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ийн хүчин чадал бүхий цахилгаан станц, уурхайн нэгдмэл төслийг санхүүжүүлж, Цэцэнс Майнинг энд Энержи ХХК хэрэгжүүлэхээр  тусгасан байна. Төсөл хэрэгжсэнээр  300 гаруй монгол иргэнийг шууд ажлын байраар хангаж, бүтээн байгуулалтын болон үндсэн үйл ажиллагааны үе шатанд шаардлагатай туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч үндэсний аж ахуйн нэгжүүдийг тэргүүн ээлжинд дэмжин, хамтран ажиллахаар төлөвлөж байна. 

Эрүүл мэндийн даатгалын цахим карт нэвтрүүлнэ


"Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сангийн дүрэм” болон "Эрүүл мэндийн даатгалын цахим картын загвар, түүнд хадгалагдах мэдээлэл, хэрэглэх журам”-ыг баталлаа.

Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн цахим сан нь даатгуулагчийн үндсэн мэдээлэл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл болон эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын мэдээллээс бүрдэхээр дүрэмд тусгасан байна.  Эрүүл мэндийн даатгалын цахим картын журамд картын загвар, түүнд хадгалах мэдээлэл, картыг олгох, хүчингүй болгох, эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талууд цахим картыг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах талаар тусгасан. Цахим картын санах ой бүхий чипэнд даатгуулагчийн эрүүл мэндийн ерөнхий мэдээлэл болох цусны бүлэг, харшилдаг эм, тариа, төлсөн шимтгэлийн хэмжээ, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн эсэх болон даатгалын сангаас хариуцсан төлбөрийн мэдээлэл агуулагдана. Эрүүл мэндийн даатгалын цахим карт, системийг нэвтрүүлснээр даатгалын болон эмнэлгийн байгууллага хооронд үйлчилгээний төлбөрийг богино хугацаанд шилжүүлэхэд шаардлагатай мэдээллийн сан бий болгож, даатгуулагч төлсөн шимтгэл, авсан тусламж, үйлчилгээний төлбөртөө хяналт тавих нөхцөл бүрдэнэ.


 Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жижиг зээл олгоно


 

Хөдөлмөрийн яамнаас боловсруулсан "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталлаа. Уг журам батлагдсанаар жижиг зээл, санхүүгийн дэмжлэгт бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, иргэдийн бүлгүүдийг  хамруулж, барьцаа хөрөнгийн дутагдалтай зээлдэгчийн зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах, хариуцлагатай зээлдэгчийг урамшуулах зэрэг бололцоог бүрдүүлэх юм.


 

Дугаартайгаа шилжих үйлчилгээний нэгдсэн төв байгуулна


 

Хэрэглэгч үйлчилгээ авч байгаа үүрэн телефоны оператор компаниа солих тохиолдолд ашиглаж байгаа дугаараа өөрчлөхгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог "Дугаартайгаа шилжих үйлчилгээ”-г нэвтрүүлэх зорилгоор үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, ашиглалт, үйлчилгээг нь  хэрэгжүүлэхэд Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийг шинэчлэх шаардлагатай болсон тул уг дүрмийг шинэчлэн баталлаа.  Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийг  одоо ажиллаж байгаа радио давтамжийн хяналт, зохицуулалтын төвийн суурь дээр өөрчлөн байгуулж, дугаартайгаа шилжих үйлчилгээ, радио долгионы хяналт, контентийн зохицуулалт, радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн хяналт, мониторингийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулахаар дүрэмд тусгасан байна. Дугаартайгаа шилжих үйлчилгээг эрхлэх нэгдсэн төвийг байгуулахад улсын төсвөөс хөрөнгө зардал гарахгүй, Харилцаа холбооны зохицуулах хороо өөрийн дотоод зардлаас зохицуулан ажиллах  юм. 


Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 


Өнгөрсөн оны 12 дугаар сард батлагдсан Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 3 жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасч, 900 мянгаас наян сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл хоёроос найман жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан нь санаатай үйлдсэн гэмт хэрэгт ногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээнд байна гэж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үзэн, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Эмнэлгийн ажилтнуудын санал гомдлыг Засгийн газрын гишүүд хүлээн авч эрүүгийн хуулийн холбогдох заалтыг өөрчлөх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаад зарчмын хувьд дэмжлээ. 


Осака хотод шинэ Ерөнхий консулыг томилов


 

Даваадоржийн Дэлгэрцогтыг Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суух Ерөнхий консулаар томиллоо. Д.Дэлгэрцогт нь Япон улсын Ёкохамагийн үндэсний их сургуульд мастерын зэрэг хамгаалсан бөгөөд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.


 

Товч мэдээ:


-  Улаанбаатар хотод өнгөрөгч 5 дугаар сарын 5-6-нд зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдааны дүнг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен Хятадын талын төлөөлөгчдийг тэргүүлсэн уг хуралдаанаар талууд хятадын талаас олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр ярилцаж буй 7 төслийн талаар санал солилцлоо. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлээд, цаашид Эгийн голын болон бусад төслүүдийг харилцан ойлголцож амжилттай хэрэгжүүлэх талаар Гадаад хэргийн яам, Эрчим хүчний яам Хятадын талтай үргэлжлүүлэн ажиллах боллоо

Авто замын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  

-  Хот, суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хамтран баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгалаа.

-  Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журмыг баталж, хүний нөөц, техник, программ хангамж болон зохион байгуулалтын  бэлтгэл хангаж ажиллахыг төрийн бүх шатны байгууллагын удирдлагуудад даалгалаа.

-  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай хэлэлцэн Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

-  Бэлчээрийг хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд хууль тогтоомжид заасны дагуу баталж, хуулийн төсөл боловсруулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

-   "Олон улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах байгууллагыг үүсгэн байгуулах тухай гэрээ”-ний төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

-  "Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex