Энэтхэгийн 27 настай залуу могойтой гэрлэж дуулиан дэгдээлээ
Уг могой нь өмнөх амьдралдаа залууд ухаангүй дурласан бүсгүй байсан гэж тэрээр итгэлтэй байгаа юм гэнэ. Сэтгэлийнхээ дуудлагаар могойтой гэрлэсэн залуугийн хуримд 12,000 гаруй зочид оролцсон бол тэдний аюулгүй бхйдлыг хамгаалахын тулд бүхэл бүтэн цагдаагийн хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллажээ. Сүмд болсон гэрлэх ёслолын үеэр Пателя гэргий могойгоо гар дээрээ өргөн явж, баяр баясал, өвчин, зовлон гунигийг хамтдаа даван туулж, үхэл л тэднийг салгана гэсэн амлалтыг "гэргий могойндоо” өгсөн гэнэ. Түүний гэргий нэгэнт пасспортгүй учир тэдний гэрлэлтийг зөвхөн гэрчилгээгээр баталгаажуулсан байна.Үүнээс өмнө буюу жилийн өмнөхөн тэрээр могой бүсгүйтэй гэрлэхээр шийдсэн боловч орон нутгийн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч, олон нийтийн хэв журам алдагдуулсан гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад ихээхэн хэмжээний мөнгөн торгууль төлж байсан удаатай юм байна. Пателя нь өөрөө бөө. Тэрээр хүнтэй ярилцаж ойлгохоос илүү могой, амьтадтай ам хэлээ амархан ололцдог хэмээн өгүүлж байжээ. Нэн хачирхалтай энэ хуримын эзэн могой гэргий эрхийнхээ дагуу нөхрийнхөө гэрт амьдрах болж байгаа юм байна.