Герман болон Францад олон хүн аянгад цохиулжээ
Өнгөрсөн бямба гарагт Франц болон Германд хэдэн арван хүн аянганд цохиулан гэмтэж бэртжээ.
Парис хотын "Монсо” цэцэрлэгт хүрээлэнд модон дээр аянга буусан байна. Төрсөн өдрийн үдэшлэг болж байх үеэр бороо орсноор хүмүүс уг модны дор борооноос хоргодон зогсож байсан аж.
11 хүн, тэдний дотор найман хүүхэд түлэгдэж, гэмтэж бэртсэн гэж Францын Дотоод хэргийн яам мэдэгдсэн юм. Үдэшлэгт оролцож байсан хүмүүсээс зургаа нь хүнд бэртжээ.
Мөн Германы баруун нутгийн Рейнланд-Пфальц мужид хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээний үеэр буусан аянгад 30 гаруй хүн өртөж, эмнэлэгт хүргэгджээ.
Тухайн үед бороо орж байгаагүй ч гэнэт аянга буусан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.