Дэлхийн удирдагчдын хүүхэд нас
АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Хуссейн Обама эдүгээ дэлхийн хүчирхэг удирдагчдын нэг. Гэхдээ түүний бага нас гэр бүл салалт, хойд эцгийн хараа хяналт, эмээ, өвөөгийн хайр халамж дунд өнгөрчээ. Тэрбээр 1961 оны наймдугаар сарын 4-ний өдөр Хавайд төрсөн байна.
Түүний эх Анн Дунхам, эцэг Барак Обама нар Хавайн их сургуульд 1960 онд танилцаж, үүнээс нэг жилийн дараа тэд гэр бүл болж бяцхан Обама хорвоод мэндэлж байв. Анн Дунхам Кансасаас ирсэн цагаан арьст оюутан бүсгүй байсан бол эцэг нь Кэниэс дээд боловсрол эзэмшихээр ирсэн өнгөт арьст залуу байжээ. Хүүгээ төрсний дараа нэг жилийн хугацаанд Анн Дунхам Сийтлийн Вашингтоны их сургуульд суралцсан байна. Харин энэ хооронд эцэг нь сургуулиа төгсч, Харвардын их сургуульд үргэлжлүүлэн сурахаар болсон байдаг.
Эцэг нь гэр бүлээ орхин явах үед бяцхан Обама ердөө хоёрхон настай байсан бөгөөд төд удалгүй эцэг эх нь тус тусын амьдралаа хөөх болсон байна. Хоёрхон настайдаа гэр бүл салалтын хохирогч болж үлдсэн бяцхан Обама түүнээс хойш 1971 онд ердөө ганц л удаа төрсөн эцгийнхээ царайг харж байсан гэдэг. Анхны гэрлэлт нь бүтэлгүйтсэн Анн Дунхам Индонезоос гаралтай Лоло Соёторо гэгчтэй хоёр дахиа гэрлэсэн байна. Ингээд 6-10 нас хүртлээ Обама хойд эцгийн царай харж, Индонезид амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд католик болоод мусальман шашны сургуульд явдаг байжээ.
Тэр үеээ "Би индонез хүүхэд ч юм шиг, Хавайн хүүхэд ч юм шиг бас хар ч юм шиг цагаан арьстай ч юм шиг өссөн” хэмээн онцолсон удаатай. Харин дараа нь тэрбээр өвөө эмээгийнхээ гар дээр ирж, тэндээ ахлах сургуулиа төгссөн байна. Обамаг дунд сургуульд байх үед ээж нь нөхрөөсөө салжээ. Барак Обамагийн бага насны амьдрал төгс биш, их сургуульдаа тийм ч сайн оюутан байгаагүй ч, тэрбээр Нобелийн энх тайвны шагналыг хүртэж, АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч болсон хүчирхэг удирдагч билээ.
В.Путин хоёр ахтай байсан хэдий ч хоёулаа бага насандаа өөд болжээ. Ленинградын бүслэлтийн дараах жилүүдэд гэр бүлийнх нь амьдрал туйлын хүнд хэцүү байсан бөгөөд нийтийн байранд амьдарч байсан гэдэг. Тэнд В.Путин бүх л цагаа хонгилд харх хөөж өнгөрүүлдэг байжээ. Халуун ус, ОО-ын өрөө, ванн ч үгүй нийтийн байрны таван давхрын 200 фут квадрат талбайтай давчуу өрөөнд В.Путины бага нас өнгөрчээ. В.Путин багадаа үнэхээр дэггүй хүүхэд байсан гэдэг. Ангийн нөхөд нь ч түүнийг сахилгагүй байсан хэмээн дүгнэдэг байна. 12 наснаасаа эхлэн тэрбээр бокс, каратэ, самбо, жудо, тулааны урлагаар хичээллэх болжээ.
Спорт түүнд анхаарлаа төвлөрүүлэх чадамжийг олгосон төдийгүй дутуугаа дүүргэхэд нь тусалжээ. Тэрбээр багаасаа л тагнуулч болох хүсэл мөрөөдөлтэй байсан тул хуулийн сургуульд суралцан Улсыг Аюулаас Хамгаалах Хороонд ажиллах түлхүүрээ атгаж байсан байна. Энэ сонголт нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. В.Путин 1970 онд Ленинградын их сургуульд элсэн орж, таван жилийн дараа хуульч мэргэжлийн цол тэмдгээ авсан байна.
Мөн тэрбээр залуудаа математик, шинжлэх ухааны хичээлдээ сайн байсан бөгөөд гадаад хэлийг ч сонирхон судалдаг байжээ. 1968 онд Ангела 14 настай байхдаа Ардчилсан Герман Улсад орос хэлний олимпиадад нэгдүгээр байр эзлэн ЗХУ-д аялах эрхээр хүртэл шагнуулж байсан удаатай аж. Герман төмөр хөшгөөр зааглагдан хоёр хуваагдсан тэр үед зүүн германчууд төмөр хөшгийг нэвтлэн баруун руу гарахыг хүсдэг байсан ч, Меркелийн эцэг харин эсрэгээр зүүн Германд ажиллахаар нүүж байв.
1973 онд Меркель Лейпцигийн их сургуульд физикч мэргэжлээр элсч, 1978 онд онд сургуулиа дүүргэжээ. Мөн химийн квантын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан нэлээд чадварлаг, физикч, химич нэгэн. Тэрбээр сургуулиа төгссөнийхөө дараа 1989 онд Берлиний хана нурж, хоёр Герман нэгдэх хүртэл Ардчилсан Германы шинжлэх ухааны академид мэргэжлээрээ ажиллаж байгаад, 1990 оноос улс төрд оржээ.
Си Зиньпин
Эцгээс нь салгасан жилүүд түүний амьдралын хамгийн хүнд үе байсан хэмээн хожмоо дурссан байдаг. Гэхдээ энэ бүхэн түүнийг хал үзүүлж, амьдралд тэвчээртэй, асуудлыг шийдэж чадах чадварт сургасан байна. Си дарга 1969 онд эцгийгээ хамгаалахын тулд Шааньси мужийн Лианжиах гэх хөдөөгийн жижиг тосгон руу нүүж, ажиллах болжээ. Тухайн үед амьдарч байсан гэрээ тэрбээр агуйтай адилтгасан байдаг. Агуй шиг оромжинд амьдарч худгаас ус татан цагаан будаа тариалдаг байсан аж.
Энэ үеэс л Си ажилч хичээнгүйгээрээ орон нутгийн хүмүүсийн сайшаал магтаалыг хүртэх болж, улмаар улс төрийн карьераа 1971 онд Коммунист залуучуудын холбоонд элсч эхлүүлсэн байдаг. Чухам энэ мөчөөс эхлэн Си Зиньпин залуучуудын улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Хятадын олон муж улсад албан тушаал дэвшин ажилласан байна. Хэдийгээр 1975-1979 онд Си Зиньпин химийн инженерийн мэргэжлээр Цинхуагийн Их сургуульд сурч төгссөн ч, сургалт судалгааны чиглэлээр ажиллахыг хүсээгүй гэдэг.
Долоон насандаа машин жолоодож, 14 насандаа согтууруулах ундаа хэрэглэж явсан бяцхан Ким юм бүрийг туршиж үзэх хүсэл эрмэлзэлтэй байжээ. Кэнжи "Би тэднийд хоёр ажил хийж байсан. Нэг нь Ким Чен Ирийн сушины тогооч, мөн хүүхдүүдтэй нь тоглодог асрагч байлаа” хэмээсэн удаатай. Тиймдээ ч Ким Жон Уны талаарх тодорхой зүйлийг олон нийтэд дэлгэх цор ганц хүн юм. Зургаан наснаасаа хойш Ким Жон Ун тогоочтойгоо бүх л өдрийг хамт өнгөрүүлдэг байжээ. Хүүхэд насандаа сайн гэхээсээ илүү саар зүйлд шимтэж байсан гэх мэдээлэл байгаа ч, тэр эдүгээ дэлхийн хамгийн хаалттай, ганцаардмал улсыг толгойлж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.