Л.Мөнхбаясгалан оффшор данстнуудын ноцтой баримтуудыг олжээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан оффшор дансны асуудлаар гадагшаа явж, илүү олон баримт гартаа оруулж, олон нийтэд дэлгэхээр төлөвлөж байсан билээ.
Гэвч түүний хилээр гарах эрхийг хязгаарлаад зогсохгүй сэжигтнээр татан шалгаж эхэлсэн. Тэгвэл Л.Мөнхбаясгалан энэ асуудлаар цахим хуудаснаа шинэ мэдээлэл оруулжээ.
Тэрбээр "Дэлхий хавтгай болсон нь үнэн байна. АНУ-ын Вашигтонд очиж авах байсан Панамын баримтуудыг интернэтээр гэхдээ дэлхийн нөгөө өнцөгөөс бүрэн эхээр нь хүлээн авлаа... Лондон, Вашингтоны сэтгүүлчидтэй хамтран ажиллаж чадлаа. Хэдийгээр хилээр гарахыг минь хориглож эрүүгийн хэрэг үүсгэсэн ч баримтыг олж чадав. Одоо харин надад хуульчдын зөвлөгөө хэрэгтэй байна. Оффшор данстан, оффшор компани байгуулсан, хувьцаа эзэмшиж үнийн дүнгээ нуусан, ашгаа нуусан этгээдүүд бүгд УИХ-д нэр дэвшсэн байна. Эднийг шууд зарлавал Сонгуулийн хууль зөрчсөн болох уу... Тэр хэргээр бас онц хүнд гэмт хэрэгтэнд бид тооцогдох уу... энийг зөвлөж туслаач.... Хүмүүс намайг чимээгүй байж байгаад нэвтрүүлгээ хий гэж зөвлөж байгаа... Би шаардлагатай бол бүх баримтаа шүүхийн өмнө гаргаж өгөхөд бэлэн байна. Бас та бүхэн үнэнийг мэдэх эрхээ Үндсэн хуулиар баталгааажуулсан иргэд учраас мэдээллийг цаг тухайд нь авах ёстой... Энэ баримтууд аюултай байдалд хүргэж болзошгүй.... Тиймээс иргэдийн дэмжлэг маш их хэрэгтэй. Цензургүй багт бүх баримт ирсээн..... Олигархууд биднээс арай л дутуу бодож дээ.... За алив хуульчдаа зөвлөөрэй... аюулгүй байдалд минь туслаарай" гэжээ. Түүний хэлж буйгаар оффшор Панамын баримтуудыг дэлхийн нөгө өнцгөөс бүрэн эхээр нь хүлээн авсан байна. Тиймээс тэрбээр хуульчдын зөвлөгөө авахаар олон нийтэд хандаад буй аж. Мөн оффшортонгууд УИХ-д нэр дэвшсэн гэдгийг онцолжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.