Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас энэ сарын 9-ний шөнө Улаанбаатарын цагаар 03 цагт Панамын Моссак Фонсека хуулийн фирмийн оффшор дансанд их хэмжээний хөрөнгө нуусан Монгол улсын иргэдийн нэрийг нийтэд дэлгэсэн. Харин нэр зарлагдахаас бүтэн 6 цагийн өмнө "Монгол HD" телевиз "Оргил цаг" мэдээллийн хөтөлбөрөөрөө Монголын оффшор данс эзэмшигчидийг зарлаж байна хэмээн сүр дуулиантайгаар нэр бүхий 4 хүний нэрийг зарласан. Гэвч шөнийн 03 цагт зарлагдсан оффшор данс эзэмшигч Монгол улсын иргэдийн нэрсийн жагсаалтанд "Монгол HD" телевизийн мэдээгээр оффшор данстай гэж "цоллогдсон” Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын нэрс огт байхгүй байлаа.
Оффшор данс зарлах цагаас 6 цагийн өмнө ийнхүү гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан явдал нь зориудаар хувь хүний нэр хүндийг унагах гэсэн оролдлого байв уу, эсвэл өөр зорилго агуулж байна уу...???
Ямартаа ч тус телевиз Панамын мэдээлэл албан ёсоор дэлгэгдэхээс өмнө яарч мэдээлэл хийсэн явдал нь зарим нэгэн хүний нэр төрд бүдүүлгээр халдсан явдал болжээ. Бас мэдээлэл дунд нь 2013 онд Байгал орчны сайд Барсболд байсан мэтээр мэдээлсэн явдал нь энэ мэдээ тэр чигээрээ хяналтгүй мэдээ болсон байна гэдэг нь харагдаж байна. Сэтгүүлчид нь мэдээгээ сайн нягталж байж нийтлэмээр юм. Ард түмэн илүү ухаантай шүү.
Бид Панамын оффшор данс эзэмшигч Монгол иргэдийн нэрсийн жагсаалтыг доор нийтэллээ.
Эх сурвалж АТГ.мн
Эх сурвалж http://www.info.mn
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.