Эд Шэроны “Photograph” хулгайн бүтээл гэнэ
Английн дуучин Эд Шэрон "Photograph” гэх шинэ уран бүтээлээ гаргаж, тэр нь дэлхий дахинаа хит болж байсан. Тэгвэл уг дуу хулгайн бүтээл байсан нь тогтоогдож, эзэн нь 20 сая ам.долларыг түүнээс нэхэмжилсэн тухай барууны сайтуудад мэдээлжээ. Тодруулбал, "Photograph” дууны ая нь дуучин Мэтт Кардлийн "Amazing” гэх дуунаас хуулбарласан байжээ.
"Photograph” дуугаа Эд 2014 онд гаргасан "X” гэх цомогтоо багтаасан байсан бол "Amazing” дуугаа Мэтт 2011 онд бичүүлж, "Letters” цомогтоо оруулж байсан аж. Мэттийн хувьд өмнө нь Робин Тике, Фаррель Уильямс нарын 2013 онд хит болж байсан дууг хулгайн бүтээл болохыг нь шүүхээр тогтоолгож байсан удаатай. Энэ удаа ч тус хэрэг дээр хамтран ажилласан өмгөөлөгчөө хөлсөлж буй бөгөөд Эд Шэроноос 20 сая ам.долларыг шаардсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.