Хоёр иргэнийг усанд осолдохоос аварлаа
Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн голд машин усанд суусан, хоёр иргэн усанд осолдох нөхцөл байдал үүссэн гэсэн дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Онцгой байдлын дэслэгч Б.Өлзийсайханаар ахлуулсан 6 албан хаагч ослын газар ажиллажээ.
Ослын газар очиход хоёр иргэн машины кузов дээр гарсан, голын ус Nissan X-trail маркын автомашины копудыг давсан, эрэг рүү гарах боломжгүй болсон байдалтай байсныг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулсаны үр дүнд завь, аврах олс ашиглан хоёр иргэний амийг нь аварсан байна. Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын урд 64-33 УНА улсын дугаартай V-6 загварын автомашин замын хажуу руу онхолдож хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн аврагчид ослын газар очиход автомашинд 29 настай эрэгтэй Б.Б хавчуулагдсан байсныг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж амийг нь аварлаа гэжНийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна.