Шуугиан тарьсан задгай даашинзууд
Олны танил алдартай эрхмүүдэд бусдаас нуугаад байх "нууц” гэж үгүй болдог. Хувийн амьдрал нь тэртээ тэргүй олны нүднээ ил байдаг учраас магадгүй хэт задгай гэмээр зоригтой даашинзаар тэсрэлт хийхийг хүсдэг болов уу. Урьд нь тэд илүү тансаг, чамин даашинзыг чухалчлан үздэг байсан бол харин өдгөө аль болох тачаангуй дүр төрхөөр олны харцыг хужирлах болжээ. Ингээд бид та бүхэндээ оддын шуугиан тарьсан даашинзыг танилцуулъя.
15 София Вергара (Sofia Vergara)
Хэдийн 40 гарсан ч, өнөөг хэр нь гоо үзэсгэлэн, зүс царайгаараа гайхуулсаар байгаа Колумбын авьяаслаг жүжигчин бүсгүй, 2012 оны Эмми шагнал гардуулах ёслол дээр бариу, ногоон даашинзыг өмссөн. Энэхүү даашинз түүний биеийг илүү сайхан, галбирыг тодотгож байв. Гэвч харамсалтай нь түүний даашинзын арын цахилгаан задран, цагаан өнгийн дотоож нь ил гарч, түүнийг маш эвгүй байдалд оруулаад амжсан юм. Цахилгаан нь ханзраад удаагүй ч, хурц хараатай зурагчид түүнийг хэдийнээ хальсандаа буулгасан билээ.
14 Бритни Спирс (Britney Spears)
Попын гүнж гэгддэг үзэсгэлэнтэй дуучин бүсгүй, үргэлж л биеийн хэсэг ил гарсан, бариу даашинзаар гоёдог билээ. Тэрээр Вегаст болсон, 2016 оны "Billboard Music Awards” дээр хар өнгийн торон даашинзыг, дотоожин дээрээ өмсөж, өвдөг хүртэл урттай өсгийтэй сандалаар гоёсон юм. Түүний энэхүү хувцаслалтыг харсан хүмүүс, орчноо мэдрээгүй зэргээр шүүмжилсэн байдаг.
13 Рианна (Rihanna)
Барбадосын алдарт дуучин бүсгүй, үргэлж л маш гайхалтай уран бүтээл, хувцаслалтаараа бид бүхнийг гайхшруулж байдаг. Тэрээр 2014 оны "CFDA" шагнал гардуулах ёслол дээр өөрийн дуу хоолойгоор бэлэг барьсан. Түүнчлэн оны хамгийн халуухан, дур булаам бүсгүйгээр нэрлэгдсэн билээ. Учир нь тэрээр гялалздаг шигтгээ бүхий гэрэлтдэг нимгэн даашинзыг толгойн алчууртай хослуулан зүүсэн байв.
12 Белона Кверети (Belona Quereti)
Албанийн алдарт дуучин бүсгүйг бид бүхэн дуучин, продюсер Тимбаланд (Timbaland)-тай хамтарч ажилладаг гэдгээр нь мэдэх билээ. Тэрээр 2014 оны "American Music Awards” дээр олны харцыг орой дээр нь гаргасан, шигтгээтэй, битүү гэрэлтэх торон даашинзыг өмссөн юм.
11 Майли Сайрус (Miley Cyrus)
Нэгэн үе хайрын дуу эгшиглүүлж, даруухан төрхөөрөө олны харцыг булааж байсан бол өдгөө эрс өөрчлөгдөн очсон газар бүрдээ хэлээ гаргаж, эрээ цээргүй аашилж эхэлсэн юм. Нүцгэн шахуу хувцаслаж, зоригтой үйлдлүүдийг хийсэн билээ. Тэрээр 2015 оны VMA шагнал гардуулах ёслол дээр өвдөг давсан урт түрүүтэй гутал, эмзэг эрхтнээ нуух төдийхөн гоёлтой, нүцгэн өмсгөлийг өмссөн байдаг.
10 Анжелина Жоли (Angelina Jolie)
Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг жүжигчин бүсгүйг танихгүй хүн ховор юм. Тэрээр үргэлж л олны хараанд байдаг. Тиймдээ ч үргэлж маш гайхалтай даашинзаар оролцсон арга хэмжээ бүрээ чимдэг билээ. Та санаж байгаа бол тэрээр 2012 оны Оскарын шагнал гардуулах наадамд урт оноотой, хар даашинзаар гоёсон. Түүний хөлөө гарган зогсох байрлал нь хэсэгтээ л олныг шуугиулсан шүү дээ.
9 Мадонна (Madonna)
Өдгөө 57 настай эрэмгий дуучин бүсгүйг илтгэх маш олон зүйлс байдаг. Бие бялдартаа дээд зэргээр анхаардаг болохоор өнөөг хэр нь гоо сайхан бие галбираа алдаагүй билээ. Гэсэн ч урсан өнгөрөх цаг хугацааг зогсоож болдоггүй нь харамсалтай. Тэрээр 2015 оны Грэмми шагнал гардуулах ёслол дээр яг л бух сургагч шиг хувцасласан байлаа. Хар бариу корсет, урт бээлий, торон оруулга бүхий малгай гэх мэт...
8 Кристина Агулера (Christina Aguilera)
Үзэсгэлэнтэй дуучин, бүжигчин бүсгүй 2003 оны VMA шагнал гардуулах ёслол дээр ягаан цэцгэн даашинзыг өмсөж ирсэн нь тухайн үедээ олны харц, хэл амыг эрхгүй татсан билээ. Тэрээр биеэ хэт их борлуулсан нь даашинзтай нь огтхон ч нийцэхгүй байна хэмээн хүмүүс шүүмжилсэн байдаг.
7 Шер (Cher)
Дуучин Шер 1986 оны Оскарын шагнал гардуулах ёслолд маш өвөрмөц гоёлыг өмсөж ирсэн билээ. Яг л Бразилын Карнавалыг санагдуулам түүний гоёл хэсэгтээ л олны хэл амны бай болсон юм. Тухайн үед хүмүүс иймэрхүү задгай, өвөрмөц даашинзыг төдийлөн өмсдөггүй байсан билээ.
6 Биёрк (Bjork)
Дуучин бүсгүй 2001 оны Академи шагнал гардуулах ёслолд цагаан хунгийн даашинзыг өмсөж ирсэн нь өнөөг хэр нь алдаршсан билээ. Түүний энэхүү даашинзыг маш олон кино, үзүүлбэр дээр элэглэсэн байдаг.
5 Лил Ким (Lil’ Kim)
Алдарт рэппер, жүжигчин Лил Ким маш олон авьяастай билээ. Мөн загвар зохион бүтээх хоббитой. Тэрээр 1999 оны Video Music Awards-д үзмэн ягаан өнгийн хослолыг, хиймэл үсний хамт зүүн ирсэн. Түүгээр ч зогсохгүй бүр хөхөө ил гаргасан байсан гээч.
4 Лэди Гага (Lady Gaga)
Гайхалтай авьяастай, үзэсгэлэнтэй дуучин бүсгүй 2010 оны "Video Music Awards"-д махан даашинзыг өмсөж ирсэн нь жинхэнэ тэсрэлт болсон юм. Энэ нь тухайн үедээ л олон нийтийн анхаарлыг төвд орж, гайхшруулаад амжсан байдаг. Тэрээр энэхүү үйлдлээрээ амьтны эрхийг хамгаалах тухай хүмүүст ойлгуулахыг хүссэн гэжээ.
3 Тони Брэкстон (Toni Braxton)
Гайхалтай хоолойтой, хүчирхэг уран бүтээлч бүсгүй 2001 оны Грэмми шагнал гардуулах ёслолд задгай цагаан даашинзаар гоёсон байдаг. Тэрээр даашинзынхаа дотуур хөхний даруулга, дотоож өмсөөгүй нүцгэн байсан юм.
2 Женнифер Лопес (Jennifer Lopez)
Мөнхийн залуу тодотголтой дуучин бүсгүй, 2000 оны Грэмми шагнал гардуулах ёслолд "Versace" брэндийн гэрэлтдэг, нимгэн ногоон даашинзаар гоёсон билээ. Даашинзных нь цаанаас түүний хөх тэр чигтээ харагдаж байсан бөгөөд, зурагчдын хараанд өртсөн байдаг. Тэрээр оны хамгийн халуухан, дур булаам дуучнаар нэрлэгдсэн юм.
1 Роуз МакГоуэн (Rose McGowan)
Жүжигчин бүсгүйн даашинзыг хувцас гэхэд үнэхээр хэцүү юм. Тэрээр тухайн үед рок дуучин Мэрилин Мансон (Marilyn Manson)-той болздог байсан билээ. Хосууд 1998 оны "Video Music Awards" наадамд оролцсон бөгөөд тухайн үед тэдний гоёл олныг шуугиулаад байсан. Учир нь бүсгүйн гоёл түүний эмзэг эрхтнийг ч бүрэн халхалж чадахгүй байсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна.