Өртэй явснаас өлөн зэлмүүн явсан нь дээр шүү. Дүү минь!

1

 Орос Улсын нэрт яруу найрагч А.Пушкинээс дүү Левдээ бичсэн захидлаас иш татахыг хүсч байна. Аугаа их соён гэгээрүүлэгч тэрээр зууны тэртээгээс дүүгээ төлөөлөн нийт хүн төрөлхтөнд өрийн талаар захиас үлдээсэн байдаг.

"Хэзээ ч битгий өр тавь. Өртэй явснаас өлөн зэлмүүн явсан нь дээр шүү. Тэгээд ч зутруухан байх нь чиний төсөөлж байгаа шиг аймшигтай биш. Худал хуурамч хүн болж, нэр хүндээ алдах нь үүнээс хавьгүй ноцтой. Дүү минь, чи огт таньж мэдэхгүй хүмүүстэй нүүр тулах болно. Анхнаасаа л тэдний тухай аль муугаар бод. Нэг их алдахгүй дээ. Өгөөмөр сайхан, залуу халуун, зүрх сэтгэлээр тэднийг дүгнээд хэрэггүй” гэжээ.

Гэтэл 21 дүгээр зууны босгон дээр өр, ялангуяа аливаа улсын гадаад өр нь эдийн засгийн уналтаас аврахаасаа илүүтэй тухайн улс орны тусгаар тогтнолд заналхийлэх хэрэгсэл болж хувирчих вий гэсэн үзэл газар авч байна. Энэ талаар эрх мэдэлтнүүдэд дуугараад ч нэмэргүй болсон цаг. Ёстой л "илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрнэ” гэдэг шиг.

Өнөөдрийн манай улсын гадаад өрийн үлдэгдэл нь нэг жилийн ДНБ-ийг хоёр дахин нугалсан хэмжээнд хүрсэн, Грекийн өрийн нөхцөл байдлаас долоон дор байгаа юм. Энэ их өрийн дарамтыг ард иргэдээс татварыг нэмэгдүүлэх аргаар төлдөг журамтай.

Дараахь судалгаагаар аль засаглалын үед эдийн засгийн өсөлт, өр, авлига ямар түвшинд байсныг 1992–2015 оны эцсийн байдлаар дөрвөн жилээр багцлан дундаж үзүүлэлтээр харуулахыг оролдов. 10 жилийн өмнөх "Их эвсэл”-тэй –"Шийдэл”-ийн засгийн газрыг харьцуулбал эдийн засгийн өсөлт эрчтэй буурсан, өр 50 дахин нэмэгдэн авилгын индекс тун бага функтээр сайжирсан байна. Харамсалтай нь өрөө нэхэх улсаас улсын өр, хувийн салбарын өр гэж ялгахгүйгээр засаглалаас нь нэхдэг болохыг мэдмээр л юмсан даа, уг нь.

Өрийн талаархи дараахь нийтлэлийг 2014 онд буюу яг хоёр жилийн өмнө нийтэлжээ.

Өрийн түвшин 90% бүү хэл 25%-аас ч хэтэрч болдоггүй юм./zaluu.com, 2014.06.29/

 Улсын мөнгө, санхүүгийн нөхцөл муудахад гадны өр гол үүрэг гүйцэтгэж, том өр улсыг эдийн засгийн хувьд сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үүнийг дагаад хөрөнгийн гадагш урсгал улам нэмэгдэн үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой гэмээр нөлөөлж байна.

 Сангийн яамнаас Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 2013.12.31-ний байдлаар 6094.3 тэрбум төгрөгт хүрсэн нь 2013 оны дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 35хувь болсон гэдгээ мэдэгдсэн. Үүнийг ҮАГ-ын 2013 оны аудитын тайлан баталсан. 1990 оноос хойш 23 жилд хуримтлагдсан олон талт хөнгөлттэй зээлтэй тэнцэх хэмжээний өрийг сүүлийн 2 жилд зөвхөн бондын өрөөр бий болгов. Үр дагавар нь нэгж хүмүүн капиталд ногдох өрийн дарамт саяаар тоологдох болжээ. Чингис 10 жил(2012-2023) бондын 1.0 тэрбум ам.долларыг үндсэн болон хүүгийн төлбөрийн хамт тэнцүү төлнө гэвэл өнөөгийн үнэ цэнэ 1,295.1 сая ам.доллар, мөн Чингис 5 жил(2012-2017) бондын 500.0 сая ам.долларыг адил хэлбэрээр төлнө гэвэл өнөөгийн үнэ цэнэ 560.0 сая ам.доллар, нийт 1,855.1 сая ам.доллар буюу (2013.12.31: 1$=1659.34 төг) буюу3,100.0 тэрбум төгрөг төлөх нь гарцаагүй болж, дангаараа 2013 оны ДНБ-ий 18 орчим хувьд хүрчээ. Ядаж байхад төгрөгийн ханш суларснаар 2013 онд 393.0 тэрбум төгрөг салхинд хийсгэж, улсын өөрийн хөрөнгийн зохистой харьцаанд эрсдэл учирчихлаа. Гэтэл 2013 онд Чингис бондын хүүгийн төлбөрт 98.9 тэрбум төгрөг төлсөн нь өрийг бууруулах арга хэмжээ болж чадахгүй байна. Цаашид бондын зах зээл дээрээ нэр хүндээ алдвал Грек 10 жилийн бонд шиг болохыг үгүйсгэхгүй. Уг зах нь манайх шиг "царцанги” биш.  

 

 

  Иймд "Өрийн удирдлагын” тухай хуулийн төсөлд өрийн хязгаарыг ДНБ-ий 90 хувьд хүргэхээр тусгасан заалт нь улсын өөрийн хөрөнгө огт байхгүй болсонтой адил. Эдийн засгийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтээр ДНБ-д гадаад өрийн эзлэх жин 90 бүү хэл 40, 25 хувиас ч хэтэрч болдоггүй юм. Их өр нь мөнгөний маштабыг огцом өсгөж, улмаар улсын төсвийн дүн мэдээ санхүүгийн байдлын тайландаа багтахгүйд хүргэж, мөнгийг "Их наяд”-ын дараахь цифр "Маш дэлгэмэл”-ээр ярилцана. Хор холбогдол нь Зимбабве улсын жишээг авахад л хангалттай. Тус улс 2000-аад оны эхээр инфляци 231 сая хувьд хүрэхэд 3 ширхэг өндөгийг нэг зуун их наяд (Англиар)зимба.доллараар авах үеийн ханш 1 ам.доллар = 25 сая зимба.доллар (жаал хүү 1 ам.доллар авахаар дэлгүүр явж байгаа нь)-т хүрсэн байдаг. Үүнтэй адил өнөө үеийн бидний үйлийн үрээр хойч үе маань нэг ширхэг талхны төлөө тэвэр дүүрэн мөнгө тээх бий дээ.

                                                       Судлаач Боржигон овогт Сандагдоржийн Эрдэнэбилэг  undesten.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex