“УСНЫ” үнээн

0

С.Үнэн улаанбаатарчуудыг ундаалж буй Туул голын амь тасрах аюулыг Засгийн газарт найдаж алгуурлах бус, өөрийн удирдаж буй УСУГ-ынхаа төсвөөр шийдэхээр болжээ.


 

Содовын Үнэн гэх содон алдартай эрхэм өдгөө нийслэлийн сая гаруй иргэний эчнээ танил боллоо. Улаанбаатарчууд, ажил хэрэгч хүрээнийхэн түүнийг хэдийн Усны Үнэн хэмээн хийж буй ажлаар нь дуудаж заншсан дөрвөн жил улирч байна.

Түүнийг анх Ус сувгийн удирдах газрын даргаар томилогдох үед байгуулагдаад 50 жил болчихсон уг байгууллагын талаар иргэд одоогийнх шиг сайн мэддэггүй байсан юм. Ус тасрах, аль эсвэл газар доорх хоолой хагарч гудамж талбайд ус цэлийн хүн, машины хөдөлгөөнд саатал гарах үед л Улаанбаатарын усыг хариуцсан хэн нэгэн байх ёстой талаар ууртайяа санадаг байсан шүү дээ. Харин С.Үнэн даргын үед ажил ундарсан. Түүний удирдлага дор ажилладаг мэргэжлийн баг иргэд болон байгууллагад үзүүлэх үйлчилгээгээ эрс сайжруулснаар ус түгээдэг, ус цэвэрлэдэг, усны шугам хоолой засаж янзалдаг УСУГ гэх маш хариуцлагатай байгууллага олноо алдаршлаа. С.Үнэн чанартай үйлчилгээнийхээ хариуд усыг зөвхөн хэрэглэдэг биш, бас хайрлаж гамнах, хэмнэх зөв хандлагыг амьдралынхаа зайлшгүй хэвшил болгохыг иргэдэд анхааруулж сануулсаар байна. УСУГ-ын үе үеийн дарга нарын 20 жил яриад үлгэрийн далай болчихсон, дахиад хэдэн жил ч ярьсаар л байх байсан томоохон мөрөөдлүүдийг С.Үнэн гурван жилийн дотор байрнаас нь хөдөлгөн ажил хэрэг болгосон. Үүний дүнд нэгдүгээрт, Улаанбаатар бүхэлдээ яг л ялгадас нь хальсан жорлон шиг болох аюул өнөөдөр ард хоцорч байна. Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ- ийг санхүүжүүлэх 4.5 тэрбум төгрөгийг шийдэж, нэг жил гаруй хугацаанд энэхүү ТЭЗҮ-ийг бэлэн болгосон бөгөөд ирэх дөрвөн жилд шинээр цэвэрлэх байгууламж барихаар болжээ. Хоёрдугаарт, 2018-2020 онд буюу ердөө хоёр, гуравхан жилийн дараа Улаанбаатар хотынхны усны нөөц, хэрэглээтэйгээ эн тэнцэх аюулд унахыг олон улсын эрдэмтэд өөрсдийн хийсэн судалгаагаараа нотолсон. Тиймээс усан хангамжийн эх үүсвэрийг шинээр бий болгох ТЭЗҮ-ийг боловсруулж бэлэн болголоо. 1980 оноос хойш тулгамдсан боловч ямар ч Засгийн газрын үед мөнгө гаргаж шийдээгүй нэгэн том ажил бол Туулын усан цогцолбор барих асуудал юм. С.Үнэн улаанбаатарчуудыг ундаалж буй Туул голын амь тасрах аюулыг Засгийн газарт найдаж алгуурлах бус, өөрийн удирдаж буй УСУГ-ынхаа төсвөөр шийдэхээр болжээ. Гуравдугаарт, 60 гаруй жил болсон шугам хоолойг шуудуу ухалгүй доторлож сайжруулах технологийг нэвтрүүлэх болов. С.Үнэн даргын эдгээр зоримог алхам байгууллагаа урьд хожид байгаагүй амжилтын гараанд авчирлаа. С.Үнэнудирдагчийнхаа хувьд өөрийн гэсэн онцгой арга барилтай менежер аж. УСУГ-ын даргаар ирээд гаргасан анхны тушаал нь тус байгууллагын залуу мэргэжилтнүүдээр удирдлагын багаа бүрдүүлсэн явдал. Тэрбээр өөрөө инженер учраас залуу инженерүүдийн С.Үнэн удирдагчийнхаа хувьд өөрийн гэсэн онцгой арга барилтай менежер аж. УСУГ- ын даргаар ирээд гаргасан анхны тушаал нь тус байгууллагын залуу мэргэжилтнүүдээр удирдлагын багаа бүрдүүлсэн явдал. 8 НИТХ-ын сонгуулийн 9-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч С.Үнэнгийн сонгуулийн штаб Тэрбээр содон нэртэй шигээ хувь хүнийхээ хувьд ч улс төрд ховордсон зан төлөв, дүр төрх юм. эрч хүч, мэдлэг боловсролд итгэхийг хүсчээ. Энэ нь ч нүдээ олсон нүүдэл болсон гэж УСУГ-ын ахмад ажилчид ам сайтай байдаг. 20-30 жил яриад хөдлөөгүй олон төслийг шинэ дарга хийнэ гэхэд нь УСУГ-ынханд анх жаахан инээдэмтэй сонсогдож байсан гэдэг. Гэвч тэд хамтдаа асар богино хугацаанд шат ахиулан, ойрын дөрвөн жилд хэрэгжүүлэхээр урам зоригтой ажиллах болжээ. Залуу инженерүүд С.Үнэн даргынхаа хэлсэн л бол хэрэгжүүлэхийн төлөө уйгагүй зүтгэдэг чанараас суралцаж яваагаа ярьсан. "Нягт төлөвлөдөг, нарийн тооцдог, тэгээд том алхдаг хүн” гэж тэд С.Үнэнийг нэгэн дуугаар тодорхойлж байна. УСУГ 1990 оноос хойш түүхэндээ анх удаа ажилчдадаа зориулан орон сууц барьсан нь мөн л С.Үнэнгийн зоримог шийдвэр байлаа. Ийнхүү ирэх сард УСУГ-ын 180 ажилтан, албан хаагч шинэ байрныхаа түлхүүрийг гардахаар хүлээж байгаа аж. Эдийн засгийн хямралаас болж олон байгууллага цомхотгол явуулах, цалин хөлсөө хасах байдлаар бүсээ чангаллаа. Гэтэл улсын хэмжээнд бараг ганцхан УСУГ л ажлын байраа 246-гаар өсгөж, цалинг 30 хувиар нэмжээ. С.Үнэн удирдагч, төрийн албаны менежерийнхээ хувьд хэн болох нь УСУГ-ын түүхэнд "С.Үнэн даргын үед” хэмээн бичигдэн үлдэж, өндөр босго, сайн жишиг тогтоож байна. Манай хотод ах, дүүс бүгд сонин, хэвлэлийн нэртэй нэгэн гэр бүл амьдардаг тухай домог шиг яриа НИТХ-ын сонгуулийн 9-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч С.Үнэнгийн сонгуулийн штаб 9 "Нягт төлөвлөдөг, нарийн тооцдог, тэгээд том алхдаг хүн” гэж тэд С.Үнэнг нэгэн дуугаар тодорхойлж байна. ам дамжсаар бидний үед ирэв. Та ч бас сонссон байж магад. Энэхүү нийтлэлийн гол дүр С.Үнэн тэдгээр ах, дүүсийн нэг нь юм. Би түүнтэй анх танилцахдаа нэрийнх нь талаар ярилцаж байснаа ийн тэмдэглэн үлджээ. "Үнэн гэдэг үгийн утга өөрөө дэндүү нандин. Гадаадын аль ч хэлэнд, дэлхийн хаана ч энэ үг хоёргүй утгатай, төгс төгөлдөр, ариун сайхан, ялгуун их хүчтэй байдаг. Тиймээс Үнэн гэж дуудуулж, дуурсах алдраа дааж явна гэдэг миний хувьд хүн болсны бахархал яах аргагүй мөн. Хүн болгонд үнэн бий ч хүн бүрийг Үнэн гэдэггүй. "Намайг Үнэн гэдэг” гэж өөрийгөө танилцуулах тэр мөчөөс надад өөрийн эрхгүй ямар нэг хариуцлага ухамсарлагддаг.



"Үнэн” гээд нэрээ хэлэхэд л анх уулзаж байгаа хүн бүхэн миний талаар онцгой нэг зүйлийг заавал бодож хоцордог болов уу. "Энэ нөхөр нэр шигээ үнэн байж чадсан уу” гэх бодлоор эргэж уулзах, уулзахгүй байсан ч гэсэн миний талаарх сураг чимээнд соргог хандах тийм нэг сэжим заавал ургаж таарна аа даа. Яагаад гэвэл үнэн гэдэг зүйл сэтгэл зүрхэнд хургаж, итгэл үнэмшлийг дулаацуулж байх учиртай юм. Ховор нэрийнхээ буянаар хар багаасаа олон хүний эчнээ танил болсон доо. Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө гэж ярьдаг. Энэ бол миний амьдралын цор ганц философи” гэж С.Үнэн ярьсан. Тэрбээр содон нэртэй шигээ хувь хүнийхээ хувьд ч улс төрд ховордсон зан төлөв, дүр төрх юм. Давс хужиртай магтаал, гоё ганган хөргөөр хулдсан сурталчилгаа өмнөө барьчхаад сонгогчдын хаалга онголзуулах өдрүүд эхэллээ. Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс өөрийгөө долоон бурхан одын хамгийн хурц тод од, хөгжил дэвшилд шунан шунан зүтгэгч гэх зэргээр маш нялуун, долигонож хошуу дэвссэн тодорхойлолтоор гоёчлоод л. Улстөрчдийн дунд нийтлэг ажиглагддаг иймэрхүү хиймэл сүржин сурталчилгаанаас С.Үнэн эвгүйцэж, аль болох зайлсхийж байгаа нь надад анзаарагдлаа. Шуудхан хэлэхэд таалагдлаа. Ажлаа мэддэг, асуудлаа гартаа оруулчихсан хүн улс төрийн сонгуульд илүү бодитой, ажил хэрэгч ханддаг аж. Наанаа дал мөр алгадаж, алиалж маазарсан, цаанаа ажлын хаялгаар хувьд унах ашиг орлого хоохойлсон өөдгүй дарга нараас тэс өөр байдал нь С.Үнэнгийн бодит үнэн. Ерөөс С.Үнэн гэдэг хүнтэй ажлаас өөр сэдвээр ярихад сонирхолгүй ч юм шиг, нэг л эвлэж өгөхгүй нь сэтгүүлчийн ур чадвар дутсаных гэхээсээ С.Үнэнгийн төрөлхийн араншин гэмээр. Тиймээс түүнд "хөгжил дэвшилд шунаж үхэх шахсан хүн”, "тодоос тод од” гэхчлэн элдэв гоёмсог хаяг зүүлт наавал түүний үнэн мөнийг доромжилж гутаасантай адил болно. НИТХ-ын төлөөлөгч, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн хийж гүйцэтгэсэн ажлаараа, хийж бүтээх төлөвлөгөөгөөрөө Тантай учран золгохыг хүсэж байна.

Б.Энхцэцэг

Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигч С.Үнэн-ий Сонгуулийн штаб

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex