Үсэндээ хэзээ ч хийж болохгүй туршилтийг эндээс уншаарай

0

Үсний засалтаа өөрчилж, өөр өнгөөр будах нь хүний төрхийг эрс өөрчилдөг. Ихэнх тохиолдолд тэдгээр "туршилт” сайн үр дүн авчирдаг ч хэзээ ч хийж болохгүй зүйлс ч бий. "Marie Claire” сэтгүүл ийн зөвлөж байна.

1. Хэтэрхий харлуулах хэрэггүй

Хэдэн зуун жилийн турш хар үс гоо сайхны нэг бэлгэдэл байсаар ирсэн ч хэт хараар будах нь нас нэмж, овортой харагдуулдаг. Тэр дундаа ногоон, цэнхэр өнгийн нүдтэй хүмүүс хараар будах бүр ч хэрэггүй юм. Хэрвээ та үсээ бараан өнгөөр будмаар байгаа бол тас хар биш бор өнгийг сонгосон нь дээр.

2. Үс ороогч баяртай!

Охид бүсгүйчүүд үсний хайч, ороогчоор үсээ буржийлгадаг байсан цаг хэдийнэ өнгөрчээ. Ийн дэндүү буржийлгасан үс сайхан төрх, нүүр будалтыг тань дараад зогсохгүй алиалагч мэт л харагдуулах болно. Харин үл мэдэг долгиотуулсан үс таныг хамаагүй дур булаам харагдуулна хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. Үсийг бага зэрэг долгиотуулахад хэвээ амархан алдах муу талтай. Тэгвэл үсний хөөсний тусламжтай бүтэн өдрийн турш нүд булаам төрхөө хадгалаарай.


3. Аль нэгийг нь л сонго

Үсний дээд хэсэг шулуун, доод хэсэг буржгар байх нь уйтгартай, зарим тохиолдолд эмх замбараагүй харагдуулдаг. Тиймээс та шулуун, долгионтой үсний аль нэгийг нь л сонгох хэрэгтэй.

4. Чёлкоо тайруулахаа мартуузай

Бүсгүй та ажил ихтэй, гэрт ч зохицуулах асуудал мундахгүй байна уу? Үс тань нүд даван ургасныг ч анзаарах сөхөөгүй байгаа гэж үү? Урт ургасан чёлк царайг тун ч их дардаг. Тэгээд ч та чёлкоо ургуулахаар шийдээгүй л бол байнга тайруулах нь зөв. Угаас чёлк тайруулахад хамгийн ихдээ л 15 минут зарцуулагдана шүү дээ.

5. Үс засалтаа хувцаслах хэв маягтайгаа хослуулаарай

Богино засалттай үс нүүр царайны төрхийг тодотгож, дур булаам харагдуулах нь бий. Гэхдээ та богино засалттай болохоор шийдсэн бол үсэндээ хайч хүрэхээс өмнө хувцаслах хэв маягтайгаа зохицох эсэхийг бодоорой. Байнга бошинз, даашинз тэргүүтэй хувцас өмсдөг хүнд богино үс төдийлөн зохихгүй нь мэдээж.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.