Завь хөмөрсний улмаас хүүхдүүд амиа алджээ
ОХУ-ын баруун хойд нутагт орших Карелия мужийн Сямозеро нууранд шуурга дэгдэх үед завь хөмөрсний улмаас хүүхэд голдуу 14 хүн амиа алджээ.
50 гаруй хүн хэд хэдэн завиар аялж явах үед осол гарчээ. Амьд үлдсэн 37 хүнийг эрэг дээр эсэн мэнд гаргаж чадсан байна. Хүүхдүүд Москва хотоос амралтаараа Карелия мужид ирээд байжээ. Москва хотоос аврагчид, эмч, сэтгэлзүйчид болон сайн дурынхныг ослын газар руу илгээсэн байна.
Москва хотын дарга Сергей Собянин хэлэхдээ "Карелияд асар их уй гашуу тохиолоо. Хохирогчдийн ар гэр болон найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна” хэмээн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Аврах багийнхан орон нутгийн цагаар ням гарагийн 11:15 цагийн үед шуурганы улмаас Сямозеро нууранд 47 хүүхэд, 4 том хүн алга болсон тухай дуудлага хүлээн авсан даруйд завь болон нисдэг тэрэг хөлөглөн ослын газарт шуурхай хүрэлцэн ирсэн байна.
Хохирогчдийн дунд насанд хүрсэн нэг хүн байсан гэх мэдээллийг мөрдөн байцаагчид үгүйсгэж 12-15 насны хүүхдүүд амиа алдсан болохыг мэдэгджээ.
Уг осолтой холбогдуулан дөрвөн хүнийг аюулгүй байдлын дүрэм журмыг зөрчсөн хэмээн буруутгаж баривчлаад байна.
Сэтгэгдэл байхгүй байна.