Чуулганы завсарлага энэ сарын 23-нд дуусна
УИХ-ын 2016 оны Хаврын ээлжит чуулганы завсарлага энэ сарын 23-нд дуусна.
Хуулийн дагуу УИХ-ын Хаврын чуулган 4 дүгээр сарын 1-нд нээж, 7 дугаар сарын 1-нд хаалтаа хийдэг. Харин энэ жил ээлжит сонгууль тохиож буй учир УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 5 дугаар сарын 24-нээс нэг сарын хугацаатай түр завсарлуулах захирамжийг УИХ-ын дарга З.Энхболд гаргасан юм.
Уг завсарлагын хугацаа энэ сарын 23-нд дуусч, 24-ний баасан гарагаас чуулганы үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх ёстой ч одоогийн байдлаар ямар нэг тов гараагүй байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа учир баасан гарагт чуулган нээх эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.