Чуулганы нээлтэд тааллаараа оролцох ёстой юу?
УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 15-нд зарлан хуралдуулах захирамжийг УИХ-ын дарга гаргасан. Гэвч гишүүдийн ирц хүрэхгүйгээс ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 18-н болгож хойшлуулаад байна. Энэ асуудалтай холбоотойгоор ээлжит бус чуулганы нээлтэд гишүүд заавал оролцох ёстой юу, эсвэл тааллаараа оролцох ёстой юу гэх асуудал хөндөгдөж, түүнийг дагаад УИХ дахь голлох хоёр хүчний дунд мэтгэлцээн ч өрнөж буй. Энэ долоо хоногийн VS буландаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарын байр суурийг онцоллоо.